Венесуэлд болсон хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын доор найм хоногийн турш дарагдсан эрийг аврагчид эсэн мэнд гаргаж чаджээ.
Аврагчид түүнийг нуранги дор байгааг анх илрүүлснээс хойш 100 гаруй цагийн дараа, ойролцоогоор 140 тонн нуранги доороос гаргасан аж.
Аврах ажиллагаанд оролцсон Чили улсын алба хаагч энэ ажиллагааг "Миний оролцож байсан хамгийн төвөгтэй, техникийн хувьд хамгийн хүнд аврах ажиллагаа" хэмээн тодорхойлжээ.
Анх нуранги дороос сулхан хоолойгоор тусламж дуудахыг Коста Рикагийн Улаан загалмайн түргэн тусламжийн ажилтан сонссон юм байна.
Тэрбээр эхлээд хий юм сонссон байх вий гэж эргэлзэж, хамтрагчдаа дуудсан гэв. Улмаар аврах ажиллагааг шуурхай эхлүүлжээ.
Амьд гарсан Эрнан Гил газар хөдлөлт болох үед худалдааны төвийн зогсоолд жижиг бетон бүхээг дотор харуулын үүрэг гүйцэтгэж байсан аж.
Уг бетон байгууламж бүхэлдээ нураагүй учраас түүний эргэн тойронд хамгаалалтын орон зай үүсэж, 140 тонн нурангид дарагдсан ч амьд үлдсэн гэж үзэж байна.
Аврагчид түүнд хүрэхээр нарийн хонгилууд гаргасан ч хэд хэдэн удаа нурсан нь аврагчид болон Гилийн аль алины аминд эрсдэл учруулж байв.
Шөнийн турш үргэлжилсэн ажиллагааны дараа аврагчид түүнтэй шууд дүрсээр холбогдож чаджээ. Нуранги дотор оруулсан жижиг камераар авсан бичлэгт Чилийн гал сөнөөгч Гилийг камер руугаа харахыг хүсэж буй нь сонсогддог.
Түүний нэг нүдэнд цус хурсан байсан бөгөөд жижиг нүхээр дамжуулан өгсөн амны хаалтыг зүүсэн байжээ. Энэ нь тоос шорооноос хамгаалах зорилготой байсан аж. Мөн нүдийг нь хамгаалахын тулд хамгаалалтын шил зүүлгэсэн байна.
Мексикийн Улаан загалмайн ажилтан Гилийг "маш өөдрөг хүн" хэмээн тодорхойлжээ. Тэрбээр "Тэр өөрийн дуртай шингэн нөхөх ундаа авчирч өгөхийг хүссэн. Бид мэдээж хүсэлтийг нь биелүүлсэн.
Мөн тэр аврагчдыг байнга зоригжуулж, "Надтай хамт байгаад баярлалаа" гэж олон удаа талархаад гэр бүлийнхээ тухай ярилцсан гэв.
Зургаадугаар сарын 24-нд болсон газар хөдлөлтийн улмаас 2595 хүн амиа алдаж, олон арван мянган хүн сураггүй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: ВВС