УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилоод ажилд нь оруулах нь зөв байх. Ээлжит сонгуулиуд болох нь. Хар машиныхаа асуудлыг найдвартай сайн шийдэж өгөөрэй, төсөв мөнгө тусаагүй байх шүү.
2008 оны долоодугаар сарын 1-нд таван хүний алтан амь үрэгдсэн. Байшин барилгыг төсвийн мөнгөөр босгочихдог юм байж. Хүний алтан амийг хэзээд нэхэж байх ёстой. Хэдэн цагдаа ял авсан. Ийм асуудал давтагдахгүй байх үүднээс шаардлагатай бол АН энэ талаар сонсгол зохион байгуулахад ч буруугүй байх гэж бодож байна.
Үүнээс гадна би нэг зүйл хэлмээр байна. Монголын ард түмэн эв, эеийг хичээх хэрэгтэй. Сүүлийн үед хараад байхад хоёр хөршид хуваах гэсэн, авлига хулгай нь илрэх гээд ирэхээр бусад асуудлууд руу займчуулдаг зүйл байна. Ялангуяа Казах, Монголын эв нэгдлийн талаар ярих нь зүйтэй. Ерөнхийлөгч Казахстан улсын Консулын газрыг Баян-Өлгийд байгуулах санал санаачилга гаргасан нь зөв зүйтэй. Ер нь Монголоо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй шүү.
Манай Т.Аубакир сайд шиг монголоор сайхан ярьдаг. С.Зулпхар гишүүн шиг системтэй боловсролтой, Х.Жангабыл гишүүн шиг ноён нуруутай хүн ховор. С.Замира гишүүн байна, сайхан улаан дээл өмсчихсөн сууж байна. Манай Б.Бейсен гишүүн онгоцонд хүний амь авраад л явдаг гавьяат эмч. Баян-Өлгийд төрсөн, Казахстаны иргэншил авсан хүмүүс төрсөн нутагтаа ирэхэд ямар ч асуудал байхгүй шүү дээ.