Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний VII удаагийн зөвлөлдөх уулзалтыг (2026.07.02) Улаанбаатар хотод зохион байгууллаа. Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Лю Бинь нар тэргүүлэв.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Орос, Хятадын уламжлалт найрсаг харилцаа, гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож, гурван улсын төр, засгийн газрын тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажил, өндөр түвшинд хүрсэн тохиролцоонуудын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийв.
Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилт болон төмөр зам, авто зам, транзит тээвэр, логистик, эрчим хүчний дэд бүтцийн төслүүд, бүс нутгийн хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, НҮБ болон олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагаа, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй үйл явц зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн VII удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр талууд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл болон эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх бусад тэргүүлэх төслүүдийн явцын талаар мэдээлэл солилцов.
Талууд уулзалтыг ажил хэрэгч, үр дүнтэй болсон гэж дүгнэж, гурван талт хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн коридорын хүрээн дэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам