Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайд Д.Бямбадорж 2026 оны 07 сарын 1-ний өдөр АБНЕУ-ын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эль-Сисид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Д.Бямбадорж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Абдел Фаттах Эль-Сисид уламжилж, түүнийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгатай байгааг дахин нотлов. Түүнчлэн, Монгол, Египетийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиси Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ уламжилж, Монгол Улсад айлчлах урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. Тэрээр Элчин сайдад үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, Монгол, Египетийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт Египетийн төр, засгийн байгууллагуудын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа мөн илэрхийлэв.

Монгол Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс 1963 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Эх сурвалж: ГХЯ