УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчдийн талаар байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулав.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Гүн-Үйлс,
- УИХ-аас боловсролын чиглэлээр нэр дэвшүүлсэн Д.Мягмарсүрэн, М.Төрманлай,
- Биеийн тамир, спортын чиглэлээр нэр дэвшүүлсэн С.Од-Эрдэнэ нарыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Харин Засгийн газраас нэр дэвшүүлсэн Ч.Батцэнгэл Үндэсний зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжээгүй байна.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт, асууж хариулт авсны дараа нууц санал хураалт явуулахад, Д.Гүн-Үйлс, Д Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг дэмжив.
Байнгын хорооны хурлаар хуралдаанд оролцсон гишүүдийн 34.4 хувийн санал авч дэмжигдээгүй Ч.Батцэнгэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 104 гишүүний 12 нь дэмжиж, 11.2 хувийн саналаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжсэнгүй.
Ч.Батцэнгэл нь 1997 онд МУБИС-ийг сэтгүүлч, 2016 онд Их засаг олон улсын их сургуулийг төгссөн сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр МҮОНТ-ийн Үдшийн хэмнэл студийн редактор, захирал, МҮОНТ-ийн Програмын хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байжээ.