УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГ-аас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Энэ хуулийн төслийн тойрч Онтрэтэй холбоотой асуудал яригдаж байна. Засгийн газар Оюутолгойтой хэлэлцээр хийж, тодорхой үр дүнд хүрсэн талаар мэдэгдсэн. Мэдэгдлийн дараа Онтрэ компанийн хувьцаа огцом өссөн.
Нөгөө талаар Рио Тинтогийн мэдэгдэлд Онтрэтэй холбооттой тодорхой асуудлуудыг тусгасан байсан. Онтрэтэй холбоотой тодорхой мэдээлэл сонсмоор байна.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Засгийн газар Оюутолгой компанитай олон асуудлаар хэлцэл, маргаантай байгаа. Үүний хоёр асуудлыг нь хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэлээ.
1-рт, Менежментийн төлбөрийг бууруулах хэлцэл хийлээ. Ингэснээр 2.2 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, 1.5 тэрбум доллараар нэмэгдүүллээ.
2-рт, Зээлийн хүүг бууруулснаа уржигдархан зарласан. Зээлийн хүүг бууруулснаар 6.2 тэрбум ам.долларын зардлыг хэмнэж, гарах байсан 30 орчим их наяд төгрөгийг хэмнэсэн. Мөн энэ жилдээ багтаан ногдол ашиг авах тохиролцоонд хүрсэн. Монгол Улсын ЗГ Онтрэтэй холбоотой ямар ч амлалт аваагүй. Онтрэгийн Жавхлант, Шивээтолгой гэсэн хоёр лицензтэй талбайд хэлэлцээ хийж үзнэ.
Ингээд Үндсэн хуульд заасан нийт өгөөжийн 51-ээс дээш хувь нь Монголын талд ирэх хэлэлцээ хийж чадвал бид УИХ-д нээлттэй танилцуулна. Хэрхэхийг УИХ шийднэ.
АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр ажлын 3 өдрийн завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “Хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатанд яваа тул төсөлд ямар нэг өөрчлөлт оруулах боломжгүй болсон” гэж сануулаад нэг цагийн завсарлага өглөө.