УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2026.07.02/ нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Энэ хуулийн төслийг хэлэлцэж байх үед Ажлын хэсэгт ажиллаж байсан Гаалийн бүсгүйчүүдийн өмнө зажилдаг тамхи, вэйп байхад нь харж байгаад, зажилдгийг нь зажилж үзсэн. Дараа нь үгээ хэлэх гэсэн чинь толгой эргээд, дотор муухайраад үг хэлж болдоггүй. Ийм муухай юмыг яагаад импортлоод, хэрэглүүлээд байдаг юм бэ. гэтэл энэ хуулийг зарим хүн эсэргүүцэж байна. Энэ чинь тамхи биш үү.
Би тамхи татдаггүй болохоор мэдэхгүй байна л даа. Халаадаг янз бүрийн юм чинь эсэргүүцээд байгаа хүмүүсийнхээр бол тамхи биш юм байна л даа. Тамхи болохоор л тамхичид татаж байгаа шүү дээ. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. О.Номинчимэг нарын гишүүд зохицуулалтгүй байсан зүйлүүдийг зохицуулалттай болгохоор оруулж ирсэн.
Хэрэв эсэргүүцэж байгаа бол зарим болохгүй байгаа зохицуулалтаа зохицуулаад хуулиа өргөн барь л даа, нэг хуулиар бүх асуудлыг шийдэж чадахгүй. Ийм хортой бодисыг хүүхэд, залуучууд хэрэглэж байна. Бид нар хүүхэд залуусаа хамгаалахгүй юм уу. Ямар ч байсан энэ хуулийн төслийг дэмжээд баталъя гэв.