Мобиком хэрэглэгчдийнхээ дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор mobicom апп-даа “Хялбар горим” шинэ функцийг нэвтрүүллээ. Энэхүү горим нь илүү ойлгомжтой, энгийн бүтэцтэй аппликэйшн ашиглахыг хүсдэг хэрэглэгчдэд зориулсан бөгөөд том хэмжээтэй бичиг, цэгцтэй цэсээр дамжуулан өдөр тутмын үндсэн үйлчилгээнүүдийг цөөн алхмаар авах боломжийг бүрдүүлж байна.
Хялбар горимыг ашигласнаар хэрэглэгчид төлбөр төлөх, нэгж болон дата багц авах, үлдэгдлээ шалгах зэрэг хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйлчилгээнүүдийг илүү хурдан, ойлгомжтой байдлаар авах боломжтой. Цэсийн бүтэц энгийн, мэдээлэл илүү тод харагдах байдлаар зохион байгуулагдсан тул Мобиком апп-ийг ашиглах боломж бүх насны хэрэглэгчдэд илүү ойр болж байна.
Түүнчлэн хэрэглэгчид зөвхөн өөрийн дугаартай холбоотой үйлчилгээнүүдээс гадна өдөр тутмын хэрэгцээт мэдээ мэдээлэл, цаг агаар, өдөр тутмын зөвлөмж зэрэг контентыг нэг дороос харах боломжтой. Ингэснээр Мобиком апп нь төлбөр, дата, нэгжийн үйлчилгээ авах сувгаас гадна хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын нэн шаардлагатай хэрэглээнд илүү ойртож буйгаараа онцлог юм.
Хялбар горим нь тод харагдах том текст, ойлгомжтой цэс, цөөн алхамтай хэрэглээг илүүд үздэг бүх хэрэглэгчдэд зориулагдсан. Мөн дэлгэцийн мэдээллийг илүү тод, уншихад хялбар байдлаар харах шаардлагатай хэрэглэгчдэд тохиромжтой. Хэрэглэгч шаардлагатай тохиолдолд үндсэн горим руу буцаж, бусад үйлчилгээгээ үргэлжлүүлэн авах боломжтой. Хялбар горимыг идэвхжүүлэхэд нэмэлт төлбөр шаардахгүй.
Та Мобиком апп-даа нэвтрэн Хялбар горимыг асааж, өдөр тутмын үйлчилгээгээ илүү хурдан, хялбараар ашиглаарай.
Хялбар горим асаах линк: https://www.mobicom.mn/mobiapp/simpleHome