Аялал жуулчлалын салбар нь Монгол Улсын гадаад валютын урсгалыг бүрдүүлдэг голлох гурван салбарын нэг юм. Төрийн захиргааны төв байгууллагын мэдээлснээр, 2025 онд манай улс 847 мянган жуулчин хүлээн авч, 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ.
Гэвч энэ орлогын хэдэн хувь нь агаарын тээвэр, томоохон тур оператор компаниудын ашиг болон шингэж, хэдэн хувь нь хөдөө орон нутгийн иргэдийн гар дээр бодитоор очиж байгааг тогтоосон нарийвчилсан судалгаа дутмаг байна. Үндэсний хэмжээнд ерөнхий тоо мэдээ гардаг ч аймаг, сумын түвшинд аялал жуулчлалын өгөөжийг тооцсон жишээ ховор юм.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нэг дотоодын аялагч орон нутгаар аялахдаа жилд дунджаар 1.1 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь тухайн бүс нутгийн хөгжил, алслагдсан байдал, үйлчилгээний чанар болон улирлын нөлөөллөөс хамаарч харилцан адилгүй байдаг.
ЗҮҮН БҮСИЙН ТАВАН СУМЫН ЖИШЭЭ
Отгонтэнгэр их сургуулийн профессор, доктор Б.Ербахытаар ахлуулсан эрдэмтдийн түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин болон Дорнод аймгийн Баян-Уул суманд хийсэн судалгаагаар салбарын үр өгөөжийг орон нутгийн түвшинд гаргажээ. Нэг жуулчны өдрийн дундаж зарцуулалтыг, сумаар нь авч үзвэл:
• Дадал - 470 мянган төгрөг,
• Баян-Уул - 302 мянган төгрөг,
• Баян-Адарга – 260 мянган төгрөг,
• Норовлин – 250 мянган төгрөг,
• Биндэр – 248 мянган төгрөг байна.
Нэг жуулчны дундаж зарцуулалт, төгрөгөөр, сумаар
Судалгаанаас үзэхэд Дадал суманд жуулчид хамгийн удаан хугацаагаар саатаж, хамгийн өндөр зардал гаргаж байна. Нийт зарцуулалтын дийлэнх хэсгийг байр, хоноглох үйлчилгээ эзэлдэг бол удаах байрт орон нутгийн брэнд бүтээгдэхүүн, хүнсний худалдан авалт орж байна.
Жуулчид зөвхөн буудал, хоолны газар бус орон нутгийн иргэдийн бэлтгэн борлуулдаг талх, цагаан идээ, мах, гар урлал, бэлэг дурсгал зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа нь нутгийн иргэд аялал жуулчлалаас шууд ашиг хүртдэг гэдгийг нотолж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТ БА БҮТЦИЙН ХАМААРАЛ
Дээрх таван сумын хэмжээнд зөвхөн дотоодын жуулчдын худалдан авалтыг тооцож үзвэл жилд 42.2 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсэж байна. Үүнийг салбараар нь ангилбал:
Салбарын орлогын хуваарилалт, жилээр
Өөрөөр хэлбэл, орон нутгийн аялал жуулчлалын эдийн засаг "хоноглох+нутгийн брэнд бүтээгдэхүүний худалдан авалт +замын хүнс сэлбэх" гэсэн үндсэн загвар дээр тогтож байгааг харуулж байна.
"ЭДИЙН ЗАСГИЙН ШҮҮРЭЛТ" БУЮУ ОРОН НУТГААС ГАДАГШИЛЖ БУЙ МӨНГӨН УРСГАЛ
Аялал жуулчлалын орлого бүхэлдээ тухайн суманд үлддэггүй. Үүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд "leakage" буюу "шүүрэлт" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын орон нутагт үлдээж буй орлогын 10% нь татвар, 10-15% байгууллагын ашиг, 20-85% нь импортын зардал болж, орон нутгаас гадагшаа алдагдаж байна. Харин 20-40%-ийн хөдөлмөрийн хөлс, 5-30%-ийн орон нутгийн бараа нийлүүлэлтийг орон нутагт үлдээх боломжтой.
Аялал жуулчлалын орлогын бүтцийн ерөнхий хүрээ
Судалгаагаар аялал жуулчлалаас олж буй 42.2 тэрбум төгрөгийн 52.1% (22.0 тэрбум төгрөг) нь орон нутагт шингэлгүй, шууд гадагшаа урсдаг байна. Үүнд шатахуун, импортын бараа, тоног төхөөрөмж, тур операторуудын үйлчилгээ зэрэг багтана.
Үлдсэн 47.9% нь орон нутгийн иргэд, баазуудын гар дээр очих боловч дараагийн шатны эргэлтээр буюу баазууд хүнсээ хотоос татах, ажилчид цалингаа импортын бараанд зарцуулах гэх зэргээр мөн л гадагшилдаг. Эцэст нь нийт орлогын ердөө 21% орчим буюу 8.8 тэрбум төгрөг л тухайн орон нутгийн эдийн засагт бодитоор тунаж үлддэг байна.
Жишээлбэл: Жуулчин орон нутагт 1 сая төгрөг зарцуулахад:
- 521 мянган төгрөг нь тухайн жуулчныг авчирсан компани тээвэр, тоног төхөөрөмж худалдаж авах, тур операторын үйлчилгээнд зарцуулагдана.
- 268 мянган төгрөг нь байр, хоол, үзвэр үйлчилгээнд үрэгдэнэ.
- 211 мянган төгрөг нь тухайн сумын иргэдийн цалин, сүү цагаан идээ, махны борлуулалт болон орон нутагт үлдэнэ.
Гэвч энэ орлогыг авсан нутгийнхан дахин импортын түүхий эд татахад зарцуулах тул орлогын тодорхой хувийг мөн л гадагш алдана. Ингэснээр эцсийн дүнд орон нутагт үр өгөөж маш бага үлдэнэ.
ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ
Орон нутгийн эдийн засагт хамгийн бодитой бөгөөд шууд үр өгөөж өгөх салбар бол дотоодын аялал жуулчлал юм. Хэдийгээр гадаад жуулчдын эдийн засгийн нөлөө өндөр байдаг ч, дотоодын аялагчид нутгийн иргэдтэй шууд харилцаж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь тогтмол худалдан авдаг тул сум орон нутгийн эдийн засгийг тэтгэгч гол хүчин зүйл болдог.
Орон нутагт үлдэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд шүүрэлтийг 2-5%-иар бууруулах арга замууд бий. Үүнд:
•Нийлүүлэлтийн сүлжээг нутагшуулах: Жуулчны бааз, ресторан, цайны газрууд хүнсний нийлүүлэлтийг дотоодоос хангах нь нэн тэргүүний шийдэл юм. Мах, сүүг орон нутгаасаа авч, хүнсний ногоогоо тарьж, гурилан бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсноор аялал жуулчлалын өгөөж нутгийн иргэдэд үлдэх суурь тавигдана. Ялангуяа аймаг, сумын захиргаа "Орон нутгийн худалдан авалтын журам" гаргаж, жуулчны баазууд хүнснийхээ тодорхой хувийг орон нутгаас авбал татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг бодлогоор дэмжих хэрэгтэй.
•Үнийн уян хатан бодлого: Дотоодын аялагчдад зориулсан боломжийн үнэтэй байр, сууцны сонголтыг нэмэгдүүлэх. Өнөөдрийн байдлаар баазууд хэт өндөр үнэ тогтоосноос болж жуулчид майхантай аялахыг илүүд үзэж, орон нутагт орох орлогыг хязгаарлаж байна.
Жишээлбэл, бизнес эрхлэгч "А" сумандаа жуулчны бааз нээж, гадаадын зах зээлийн жишгээр буюу хоногт 360–540 мянган төгрөгийн үнэ тогтоовол дотоодын аялагчид баазад хонохоос татгалзаж, майхантай аялахыг илүүд үзнэ. Энэ нь дотоодын жуулчдын байнга хэлдэг "амралтын баазууд хэт үнэтэй" гэх шүүмжлэл үндэслэлтэйг харуулна.
Судалгаагаар дотоодын аялагчид ойролцоогоор 125 мянган төгрөгийн үнэтэй баазад буух сонирхолтой байгаа нь ажиглагдсан. Үйлчилгээний үнэ өндөр байх нь орон нутагт орох мөнгөн урсгал гадагшаа шүүрэх гол нөхцөл болдог. Бааз барихад ашигласан техник хэрэгсэл, бараа материал, тээвэр болон шатахуун бүгд импортынх байдаг тул аялал жуулчлалын орлого орон нутагт бус, бүр улсын хилээр даван гадагш урсдаг.
Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас валютын урсгалыг бүрэн зогсоох боломжгүй ч, орон нутгийн түвшинд бодлогын зохицуулалт хийж, шүүрэлтийг бууруулах боломж бий.
•Брэнд бүтээгдэхүүн: Орон нутгийн гар урлал, бэлэг дурсгал, брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар жуулчны худалдан авалтыг өсгөх. Ингэхдээ сум бүр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг стандартжуулж, чанар, сав баглаа боодлыг сайжруулах.
•Дижитал шилжилт: Шүүрэлтийн томоохон хэсэг нь Улаанбаатарт төвтэй тур операторууд эсвэл гадаад захиалгын платформуудад үлддэг. Орон нутгийн иргэд, баазууд өөрсдөө цахим орчинд мэдээллээ байршуулж, жуулчидтай шууд харилцдаг болсноор зуучлалын зардлыг бууруулж, орон нутагтаа үлдэх ашгийг нэмэгдүүлэх боломжтой.
Дотоодын аялал жуулчлал нь сум орон нутгийг тэтгэгч том хүчин зүйл мөн боловч одоогийн байдлаар эдийн засгийн эргэлтийн ердөө 30 хүрэхгүй хувь нь орон нутагтаа шингэж байна. Цаашид "тогтвортой аялал жуулчлал" хөгжүүлэхийн тулд зөвхөн жуулчны тоонд бус, харин орон нутгийн иргэдийн халаасанд бодитоор үлдэх өгөөж, нутагшуулан шингээсэн эдийн засгийн эргэлтэд анхаарах шаардлагатай байна.
Иймд аялал жуулчлалын үйлчилгээг дотоодын аялагчдад чиглүүлэн төлөвлөх нь орон нутагт үлдэх ашгийг хамгийн өндөр түвшинд хүргэх боломжтой гэж судлаачид үзжээ.
Эх сурвалж:
• WWF Mongolia. (2026). Онон-Балжийн ТХГН-т байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги бүхий замын зураглал бүхий бодлогын зөвлөмж.
• Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ): Дотоодын аялагчдын жилийн дундаж зарцуулалт (1.1 сая төгрөг) болон аялал жуулчлалын салбарын ерөнхий тоо мэдээлэл.
• Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ): 2025 оны жуулчдын тоо (847 мянга) болон салбарын нийт орлогын (1.6 тэрбум ам.доллар) мэдээлэл.
• UN Tourism (Дэлхийн аялал жуулчлалын байгууллага): Аялал жуулчлалын өртгийн сүлжээний (Tourism Value Chain) судалгааны аргачлал, зардлын бүтцийн коэффициентууд.
• Азийн хөгжлийн банк (ADB): Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн нөлөөлөл, "шүүрэлт" (leakage) болон өртгийн сүлжээний нарийвчилсан судалгааны загварууд.
• Эдийн засгийн тооцооллын загвар: Жуулчдын шууд зарцуулалтыг хөдөлмөрийн зардал, орон нутгийн нийлүүлэлт, татвар, импортын зардал болон "хоёр дахь эргэлт"-ээр тооцох аргачлалууд.