Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд учраа таарсан Бельги болон Сенегал улсын шигшээ багийн тоглолт тун сонирхолтой болж өнгөрлөө.
Тодруулбал Бельги 2:0-ээр хожигдож явсан ч тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө таван минутын өмнө дараалсан гоолууд оруулж өрсөлдөгчтэйгөө тэнцсэн.
Улмаар цаг сунгасан бөгөөд нэмэлт цагт ч аль аль нь гоол оруулахгүй байсаар торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах нь гэсэн хүлээлт үзэгчдэд үүсээд байв.
Гэхдээ тоглолтын төгсгөлийн мөчид /120+5/ VAR шалгаж үзсэний дүнд Сенегал торгуулийн талбайд алдаа гаргасан тул торгуулийн цохилтыг Бельгиэс хийх болсон юм.
Ингээд Юри Тилемансын амжилттай болгосон торгуулийн цохилт бараг хасагдах гэж байсан Бельгид ялалт авчирлаа.
Тэд шөвгийн 16-д өнөөдрийн тоглолтод Босни ба Херцеговиныг 2:0-ээр хожиж шалгарсан АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглохоор болж байна.