Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрхзүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алданги, хүү тооцох зохицуулалт хийнэ. Тэтгэмжийн төлөлт 29 хувьтай буюу хангалтгүй байна. Хохирлыг барагдуулах зорилгоор явагддаг дуудлага худалдааг нээлттэй, ил тод буюу цахимд шилжүүлж байна.
ШШГЕГ-т 60 орчим мянган гүйцэтгэх хуудас байгаа. Үүний 35 мянга нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр. Биелэлт нь ердөө 13 хувь.
7.1 их наяд төгрөгийн 17.748 шүүхийн гүйцэтгэх хуудас бий. Эдгээр хуудсууд түдгэлзсэн байдалтай буюу иргэд хохирлоо барагдуулж чадахгүй байгаа юм. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс шинэчлэл хийж, шүүхийн шийдвэрийг гарцаагүй хэрэгжүүлдэг эрхзүйн орчныг бүрдүүлнэ.
Үүнээс гадна галт зэвсгийн ашиглалт, хэрэглээг ил тод байлгах үүднээс Галт зэвсгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв.