Laguna Phuket төсөл эрчимжихийн хэрээр Пукет зөвхөн аялал жуулчлалын бүс бус, итгэл хүлээсэн, амьдрах, хөрөнгө оруулахад таатай шинэ төв болж байна.
Зөвхөн аялал жуулчлалын арал гэж ойлгодог байсан Пукет өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гэр бүлүүдийн амьдрах, хөрөнгө оруулах, урт хугацаагаар суурьших шинэ төв болон өөрчлөгдөж байна.
Дэлхий даяар зайнаас ажиллах хэлбэр, амьдралын уян хатан хэв маяг, хоёр дахь гэрийн эрэлт эрчимжиж буй энэ үед хүмүүс зөвхөн өндөр хөгжилтэй, өндөр өртөгтэй хотуудыг бус, илүү тайван, аюулгүй, амьдралын чанар сайтай орчныг сонгох хандлага нэмэгдэж байна.
Пукет өнөөдөр зөвхөн тансаг амралтын газар байхаа больж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн хувьд аюулгүй, тогтвортой, олон улстай нягт холбогдсон амьдрах шинэ орчин болж байна.
Тайланд улс сүүлийн жилүүдэд улс төрийн тогтвортой байдал, аялал жуулчлалын хөгжсөн экосистем, олон улсын хүртээмжээрээ амьдрахад хамгийн амар таатай Азийн орнуудын нэг гэж үнэлэгдэх болсон. Тус улс 2025 онд 35 сая гаруй олон улсын жуулчин хүлээн авсан. Тэдний 11 сая гаруй нь холын нислэгтэй улсуудаас иржээ.
Европ, Орос, Энэтхэг, Ази Номхон далайн бүсийн оршин суугчид Тайландыг зөвхөн аяллын цэг биш, удаан хугацаагаар амьдрах боломжтой газар гэж үзэн, улам их сонирхож эхэлсэн байна.
Андаманы тэнгисийн дэлхийд алдартай арлуудын нэг Пукет өнөөдөр жилдээ 10 гаруй сая жуулчин хүлээн авдаг олон улсын аялал жуулчлалын томоохон төв болжээ. Дэлхийн 80 гаруй хоттой шууд нислэгээр холбогддог болсон нь зөвхөн аялах бус, урт хугацаанд амьдрах, хөрөнгө оруулах сонирхлыг ч эрчимтэй нэмэгдүүлж байна.
Хүмүүс энд хэдхэн хоног амраад буцдаг биш, олон сар амьдрах, хүүхдээ сургуульд оруулах, хөрөнгө оруулах, бүр хоёр дахь гэрээ болгох талаар бодох болжээ. Товчхондоо Пукет бол байгаль, дэд бүтэц, олон улсын үйлчилгээний стандарт нэгэн зэрэг огтлолцсон, цөөн газрын нэг юм.
Энэ өөрчлөлтийн төвд Laguna Phuket төсөл бий.
35 жилийн өмнө Банг Тао эргийн дагуу амралтын цогцолбор хэлбэрээр эхэлсэн энэхүү төсөл өнөөдөр 400 гаруй га талбайг хамарсан, 70 гаруй орны оршин суугчтай, Азийн хамгийн том нэгдмэл амьдрах хотхонуудын нэг болон хөгжиж байна.
Өнөөдөр Laguna Phuket-д гэр бүлүүд, ахмад настнууд, бизнес эрхлэгчид, зайнаас ажилладаг мэргэжилтнүүд зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс байнга оршин суудаг. Тэд Пукетийг зөвхөн амралтын газар бус, амьдрах хоёр дахь орчин, зарим нь бүр үндсэн оршин суух газраа болгон сонгожээ.
Тус хотхон нь олон улсын брэндийн зургаан зочид буудал, аварга шалгаруулах тэмцээний стандарт гольфын талбай, алжаал тайлах төвүүд, ресторан, худалдааны бүс, эрэг дагуу байрлах 3,000 гаруй орон сууц, амины сууцыг нэг дор төвлөрүүлсэн цогц экосистемийг бүрдүүлсэн байна. Шинээр ашиглалтад орсон RAVA Beach Club нь Банг Тао эргийг дэлхийн жишигт нийцсэн хувийн далайн эргийн клуб болгон хөгжүүлж, Laguna Phuket-ийн оршин суугчдад онцгой эрхээр үйлчилж байна.
Laguna Phuket-ийн үнэ цэнэ зөвхөн тансаг зэрэглэлийн виллагаар хэмжигдэхгүй. Эрэг дагуух өндөр зэрэглэлийн амины сууцнаас эхлээд илүү хүртээмжтэй орон сууц хүртэлх өргөн сонголт нь анх удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй хүнээс эхлээд хоёр дахь гэр хайж буй гэр бүл хүртэл өөрт тохирсон хувилбараа сонгох боломжийг бүрдүүлдэг.
Зарим сууцыг түрээсийн менежментийн хөтөлбөрт хамруулж, эзэмшигчид орлого олох боломжтой бол бусад нь бүрэн хувийн оршин суух зориулалттай. Өөрөөр хэлбэл, энд хүмүүс зөвхөн үл хөдлөх хөрөнгө бус, бүхэл бүтэн амьдралын хэв маягийг сонгодог.
Хотхоны бас нэг давуу тал нь өдөр тутмын амьдралд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор бүрдүүлсэн явдал юм. Олон улсын жишигт нийцсэн хүүхдийн цэцэрлэг, үл хөдлөх хөрөнгийн менежмент, консьерж болон гэр ахуйн үйлчилгээ, дотоод тээврийн шийдэл зэрэг нь урт хугацаанд тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.
Laguna Phuket-ийн хөгжил цаашид ч үргэлжилнэ. Ойрын жилүүдэд Laguna Phuket болон экологид ээлтэй төлөвлөлттэй Laguna Lakelands төслийн хүрээнд 5,000 орчим шинэ орон сууц барихаар төлөвлөсөн байна. Мөн өөрийн брэндийн орон сууц хөгжүүлэлтээр дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг Banyan Group Пукетэд нийт нэг тэрбум ам.долларын шинэ төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь тус бүс нутгийн хөгжлийн ирээдүйд итгэж буй олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг илэрхийлж байна.
Ийнхүү Пукет өнөөдөр зөвхөн тансаг амралтын газар байхаа больж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн хувьд аюулгүй, тогтвортой, олон улстай нягт холбогдсон амьдрах шинэ орчин болон төлөвшиж байна.