Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-"Оюу толгой" төслийн менежментийн зардлыг 8 их наяд төгрөгөөр бууруулсан. Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх хэлэлцээрийг өчигдөр хийсэн. Нийт дүнгээр 30 их наяд төгрөгийн зардлыг хэмнэхээр болсон. Менежментийн төлбөртэй холбоотой мушгин гуйвуулсан буруугаар тайлбарласан ойлголт байна. Хэлэлцээрийн дундуур садаа болохгүйн тулд би чимээгүй байлаа, одоо танилцуулга хийе.
Монгол Улс менежментийн төлбөрт 3 давхар төлбөр төлдөг байсан. Үйл ажиллагааны зардлын 6 хувь гээд гэрээнд бий. Нэмээд төслийн санхүүжилтийн хүүгийн шимтгэлээс дахиад 6 хувийг нэмж төлдөг байсан. Мөн Рио Тинтогийн үйлчилгээний давхардуулсан төлбөр гээд нийлээд 10 хувьд хүрдэг байсан юм.
Бид олон улсын зөвлөх компани авч зөвлөгөө авахад менежментийн үйлчилгээний төлбөрийн дундаж нь 4.4 хувьд байхад болно гэсэн. Бид сая хэлэлцээрээр үндсэн менежментийн төлбөрийг 3.95 болгож тохирч чадлаа. Мөн хоёр төлбөрийг шууд тэглэж байхгүй болгов. Ингээд Монгол Улсад ирэх өгөөжийг нэмсэн юм.
Оюутолгойн нэг хэсэг болох Онтрэ-гийн тухай яриа гарчээ. Онтрэ (Entrée Resources) бол Оюутолгойн ордын зарим хэсгийн ашиглалтын эрхийг эзэмшдэг Канадын уул уурхайн компани. Монгол Улсын Засгийн газар менежментийн төлбөрийг бууруулсныхаа төлөө энэ компанийн ашиглалттай холбоотойгоор ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй гэдгийг Засгийн газрын өмнөөс хариуцлагатайгаар мэдэгдье.
"Онтрэ" ХХК-тай байгалийн баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд ирнэ гэсэн хэлэлцээр хийж түүнийг УИХ-аар оруулж олон нийтэд нээлтэй танилцуулж батлах хуультай. Тиймээс хуйвалдаж, нуусан ямар ч амлалт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.