Анхан шатны шүүхээс Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон. Улмаар тэдэнд 5 жил нийтийн албанд ажиллах эрх хасах, 2 жил хорих ижил ял оноосон.
Гэвч тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянаад, анхан шатны шүүхийн гэм буруутай гэсэн дүгнэлт зөв, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл байхгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг гэм буруугүй гэж үзээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, цагаатгаагүй. Харин хувийн байдалтай холбоотой буюу эрүүл мэндийн нөхцөл байдал, үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтыг харгалзан шүүгдэгчдийн ялыг нь хөнгөрүүлжээ. Тодруулбал:
Анхан шатны шүүхийн:
- 5 жил нийтийн албанд ажиллах эрх хасах,
- 2 жил хорих ял оноосон шийдвэрийг
- 5 жил нийтийн албанд томилогдох эрх хасах,
- 40 сая төгрөгийн торгууль төлөх ял болгон өөрчилсөн байна.
Өөрөөр хэлбэл, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хорих ялыг өөрчилж, оронд нь тус бүр 40 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Шүүхийн албан ёсны шийдвэрийг ЭНД-ээс унших боломжтой.