Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадам цөөн хоногийн дараа болно.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч, УГЗ Д.Баярбаатар ажиллаж буй юм. Нээлтийн тоглолтын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтжээ. Хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд төлөвлөж байгаа аж.
"Мөнхөд орших Монгол" Үндэсний их баяр наадмын оройн арга хэмжээ долоодугаар сарын 11-ний 21:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тасалбар 52,500, 84,000 төгрөгийн үнэтэй байна.