Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 32-т Норвеги болон Кот Д'Ивуарын шигшээ багууд хоорондоо таарч тоглолоо.
Тоглолтын үр дүн 2:1 гэсэн онооны харьцаагаар Норвегийн ялалтаар өндөрлөв. Эхний үед Норвеги нэг гоол оруулсан бол тэнцүүлэх гоолыг хоёрдугаар үед Кот Д'Ивуарын сэлгээнээс орж ирсэн тамирчин Амад Диалло хийсэн.
Гэхдээ тэдний баяр удаан үргэлжлээгүй бөгөөд Эрлинг Хааланд тоглолтын төгсгөлд гоол оруулснаар багтаа хожил авчирч шөвгийн 16 руу хөтөллөө.
Норвегийн хувьд 28 жилийн дараа хасагдах шатанд хожил авч буй нь энэ юм.
Эрлинг Хааланд ДАШТ эхэлснээс хойш гурван тоглолтод нийт таван гоол оруулаад буй. Харин шигшээ багийнхаа төлөө нийт 53 тоглолтыг хийж, 60 дахь гоолоо оруулжээ.
Ингэснээр Норвеги шөвгийн 16-д Бразилын эсрэг тоглох болж байна. Дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харна уу.