Хүүхэд, багачуудын спортоор хичээллэх орчны аюулгүй байдал, чанарыг сайжруулах зорилготой “Талбайгаа тордъё” аян Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны хөлбөмбөгийн талбайгаас албан ёсоор эхэллээ.
Аяны эхний ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайн аюулгүй байдалд үнэлгээ хийж, хөдөлгөөнтэй байсан хөлбөмбөгийн хаалгыг стандартын шаардлагын дагуу найдвартай бэхэлж, эргэн тойрон дахь өндөрлөг, хурц ирмэгтэй хэсгүүдийг элс, хар шороогоор тэгшлэн, тоглогчид бэртэх эрсдэлийг бууруулах тохижилтын ажлуудыг гүйцэтгэлээ.
Үүнээс гадна талбайн цэвэрлэгээ, арчилгааг хийж, хүүхэд багачуудад тоглодог орчноо хайрлан хамгаалах, нийтийн эзэмшлийн спортын байгууламжаа зөв ашиглаж, хамтдаа арчлахын ач холбогдлыг таниулах нөлөөллийн арга хэмжээг ч мөн зохион байгууллаа.