УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт эхэлсэн. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх цаг болоход УИХ дахь АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага хүслээ. Учир нь Засгийн газар, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын болон УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын өргөн барьсан төслүүдийг нэгтгэсэн.
Гурван өөр хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалжээ. Ажлын хэсгийн гишүүд дахин ярилцах шаардлагатай гэж үзсэн тул АН-ын бүлэг завсарлага авав. Хугацаа дууссан тул хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.
Ямар шалтгаанаар ажлаас гарснаас хамаарч, ажилгүйдлийн тэтгэмжийг 2 өөрөөр тогтоодог байна. Хэрэв ажил олгогчийн саналаар ажлаас гарвал 76 хоногийн, ажилтан өөрийн санаачилгаар ажлаас гарвал 55 хоногийн тэтгэмж авдаг. Энэ нь зөв үү? Ижил хэмжээтэй шимтгэл төлсөн байвал яах вэ? гэж УИХ-ын гишүүн М.Энхтүвшин асуув.
Нийгмийн даатгалын газрын дарга Батжаргал: Өмнө нь 40 хоног байсныг 55 хоног болгосон. Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэдэг нь ажилтан эрсдэлийг өөрөө үүсгэсэн гэсэн үг юм. Олон улсын жишгээр ялгаатай тэтгэмж өгдөг.