Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны ээлжит тоглолтыг Нидерланд болон Марокко улсын шигшээ багууд хийлээ.
Шөвгийн 32-ын бас нэгэн сонирхолтой учраануудын нэг Нидерланд болон Марокко байсан.
Тоглолтын хоёрдугаар үеийн дундуур Нидерландын тамирчин Коди Гакпо гоол оруулж багтаа онооны тэргүүллийг авчирсан.
Гэсэн ч үндсэн цагийн нэмэлт минутад Мароккогоос тэнцүүлэх гоолыг оруулснаар хоёр баг цаг сунгах болсон. Нэмэлт цагт аль ч талаас хожлын гоол оруулж чадаагүй тул торгуулийн цохилтоор шийдвэрлэх болсон юм.
Нидерландын багаас Тён Копмейнерс, Ваут Вегхорст нар цохилтоо амжилттай болгосон бол Жастин Клюйверт, Квинтен Тимбер, Крисенсио Саммервилл нар цохилтоо алдав.
Харин Мароккогийн багаас Суфиан Рахими, Чемсдин Талби, Исмаэль Сайбари нар торгуулийн цохилтоо гоол болгосноор Нидерландыг буулган авч байна.
Тэд шөвгийн 16-д Канадын шигшээтэй тоглоно.