Гадаад хэргийн яам зөвшилцлийн танхимд Ерөнхий сайд Н.Учрал, гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж, англи хэл дээр илтгэл танилцуулав.
Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд оролцохоор гадаадын 100 орчим төлөөлөгч Улаанбаатарт иржээ. Ерөнхий сайд Н.Учрал "Бид шинэчлэлийн бодлогоо “Чөлөөлье” гэж нэрлэсэн. Энэ бодлого улсын эдийн засгийг чөлөөлөх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах гэсэн дөрвөн тулгууртай. Өнөөдөр ирээдүйн төсөөлөл, төлөвлөгөөний баримт бичиг танилцуулахгүй. Бодит ахиц дэвшил, үр дүнг танилцуулна" гэв.