6-р сарын 27-ны орой SocialPay Park улаан өнгөөр гэрэлтэж, үе үеийн хит дуунууд, мянга мянган үзэгч, тэдний нэгэн зэрэг дуулах мөч, халуун алга ташилтаар дүүрэн түүхэн үдэш болж өнгөрлөө. RED SHOW-ны үзэгчид тоглолтын эхний мөчөөс сүүлийн дуу хүртэл нэгэн хэмнэлээр догдолж, хөгжим, дурсамж, халуун дулаан уур амьсгал нэгэн дор цугласан нь энэ үдшийг онцгой болгосон юм.

Тайзнаа УКА, ТАТАР, MXRNINGSTAR нар тус бүр өөрсдийн бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж, зөвхөн энэ үдэш зориулан хит бүтээлүүдээ шинэчилсэн найруулгатайгаар хүргэлээ. Улаанбаатар хотод өмнө нь байгаагүй 20 метр өндөр тайз, уран бүтээлчдийн лифтээр тайзнаа гарч ирсэн шийдэл, гэрэл, дуу, дүрсний өвөрмөц найруулга нь RED SHOW-ны гол онцлог байв.
Камертон, FOUX, Seryoja, S&I, Becca нарын зочин үзүүлбэрүүд үдшийн өнгийг улам тодотгож, дуу бүхэн эгшиглэх мөчид үзэгчид нэгэн зэрэг дуулж, алга ташин, нэгэн хэмнэлээр догдоллоо. Хөгжим хүмүүсийг нэгтгэдгийн хамгийн тод илэрхийлэл болсон энэ үдэш SocialPay Park бүхэлдээ нэгэн дурсамжаар амьсгалж байлаа.

Үдшийн төгсгөлд тэнгэрийг тайз болгон амилуулсан дрон шоу Мобикомын өнгөрсөн 30 жилийн замнал, өнөөдрийн хөгжил, ирээдүйн алсын харааг дүрслэн харуулж, RED SHOW-ийн оргил мөчийг бүтээлээ. Өнгөрснөө бахархалтайгаар дурсаж, ирээдүйгээ итгэл дүүрэн угтсан энэхүү үзүүлбэр тоглолтын төгсгөлийг утга төгөлдөр, сэтгэл хөдөлгөмөөр өндөрлүүлэв.
1996 онд Монголчуудыг анхны дуудлагаар холбож эхэлсэн Мобиком өнөөдөр зөвхөн харилцаа холбоогоор бус, хөгжим, технологи, дурсамжаар хүмүүсийг дахин нэгтгэлээ.Мобикомын 30 жилийн ойн баярыг хамтдаа бүтээлцсэн нийт үзэгчид, уран бүтээлчид, хамтрагч байгууллагууд, үе үеийн Мобикомчууд болон энэхүү арга хэмжээний ард ажилласан хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.