Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Өвөрхангай аймагт өчигдөр ажиллалаа. Тус аймгийн аж ахуйн нэгжийн удирдлагууд, нягтлан бодогч гээд 500 гаруй хүнд Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийг танилцуулав.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан хуулийн төслийн дараах зохицуулалтуудыг онцлов.
- Хуульд тусгасан онцлог зүйл заалтаас дурдвал олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх,
- Шимтгэлийн уян хатан нөхцөл буюу сайн дурын даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийцсэн шимтгэл төлөлтийн шинэ орчныг бүрдүүлсэн.
- Ажил олгогчдыг дэмжих хүрээнд ажил олгогчийн төлдөг шимтгэлийн дээд хязгаарыг үе шатлалтай бууруулах,
- Гарааны бизнесийг дэмжих хөнгөлөлт үзүүлнэ.
Мөн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд сайн дураараа хуримтлал үүсгэж, ирээдүйн тэтгэврээ өсгөн арвижуулах эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.