Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам Хүй долоон худагт цамын ёслолоор үргэлжилж байна.
Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Энэ удаагийн ёслолд 90 цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, бүжин наадаж байна. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлэгдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой юм.
Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна.
Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм байдлаар үзүүлбэр үзүүлдэг билээ.

Хүрээ цам
Очирваань, Сэндом хоёрын дүрт цам нь эдгээр бурхдын омог байдал шилжээд өөр өөрсдийн тарнийг уншаад цамын гортигны үүдэнд заларч байна.

Очирваань бурхан
Таван үзүүрт очирыг баруун мутраар далайн
Таван зүйлийн хорыг үлдээлгүй даран зохиогч
Таван их билиг билгүүнийг үйл явдлыг гүйцээсэн
Тангарагт нууцын эзэн Очир баригч дор мөргөмүй.
Очирваань нь бурхан багшийн үед бодьсадвагийн дүрээр амьтны тусыг бүтээж байсан бөгөөд мөн нууц тарнийн хамгийн дээд ёсны ядам бурхан ажээ. Очирваань Монгол орныг даасан бурхан төдийгүй Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаадыг Очирваань Бурханы хувилгаан ч гэж үздэг ёсон бий.
Бурхан багшийн нирваан дүрийг үзүүлсний дараа жил нь их хөлгөний сав аймгийн номыг Очирваань, Манзушри, Майдар, Самандабадра, Одсүрэн зэрэг бодьсадва нар эмхэтгэн хураасан гэдэг.
Эдгээрийн дундаас Очирваань нь нууц тарнийн ёсны аймаг савыг хураасан болно. Хожим Энэтхэг оронд их хөлгөний шашин дахин дэлгэрэхэд жүд дамжлагыг нь буцаан өгөн соёрхсон гэдэг.
Арван хангал буюу арван догшдын дундаас Очирваань нь хүч чадлаараа хамгийн хүчирхэг нэгэн. Биеийн өнгө нь хар хөх, нэг нигуур , хоёр мутартай ба таван хор буюу шунал, уур, мунхаг, омог, атааг үлдээлгүй дарах хүчийг бэлгэдэлт таван үзүүрт очирыг баруун мутраар далайсан, тэнгэрийн найман аймгийг хоцроолгүй даран зохиохыг бэлгэдэж зүүн мутраараа зүрхний тушаа занан зангасан, амаа ангайж хилэгнэн дөрвөн шумнасын аймгийг номхтгогч дөрвөн цагаан соёогоо зөрүүлсэн, одоо ирээдүй өнгөрсөн гурван цагийн амьтан бүгдийг үргэлж болгоогч, гурван хор буюу мунхаг, шунал,уурыг шатаан үйлдэгч гурван мэлмийгээрээ ширтэн хялайсан, гурван сансарын орныг эрхэндээ хураахыг бэлгэдсэн улбар шар үсээ гялалзуулан босгосон, шумнас мангасыг сүрдүүлэн айлгахаар биеийн доод хэсэгт барын арьсан хормогчийг өмссөн, зүүн өлмийгөө хумиад баруун өлмийгөө жийсэн түүгээрээ дайсан тотгорыг дарсан, орчлонгийн нисваанис, зовлонгийн далайг ширгээн хатаахын тулд биенээсээ машид халуун галыг бадраан цацруулсан байдаг.
Түүний тарни аваас “Ум базар вани хум пад” болой. Очирваань Бурханы цамналт нь сансар ертөнцийн омогтныг сүр хүчээр дарж, зүгсийн лус найман аймгийг эрхэндээ хураан үйлдэж, барчад саад, шумнусын муу үйлийг нам дарж байгаа болно.
Сэндон бурхан:
Торолтгүй огторгуйг эдлэгчийн энгүй дээд оронд
Тодорхой илт мэдэл, рид хувилгааныг эрхшээсэн хүчит
Бүтээлч бясгалгаачийг хүүгээ асрагч эх мэт болгоогч
Бүхий гурван орны дагинасын эрхэм танд мөргөмүй
Сэндом бурхны цамналт гадаадын хараад зүхэл, тухирлага сэлтийг буталган дарж байгаа юм. Билэг билгүүний дагина Сэндом бурхан нь арслан хоншоортой, лагшингийн өнгө хөх, нэг нигуур, хоёр мутартай, баруун мутартаа нарны хот мандал,зүүн мутартаа сарны хот мандал барьсан, баруун өлмийгөө хумьсан, зүүнээ сунгасан байдлаар билэг билгүүний гал бадарсны дунд оршино.
Сэндом бурхан нь уурласан муу сэтгэл, хорт сэтгэл, хараал зүхэл, хатуу ширүүн муу үйлийг бүгдийг буцаан зайлуулдаг.
НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, Гандантэгчинлэн