Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөхөөр болсон. Энэ ажлыг 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Дараах байршилд байгаа булш, бунхныг www.sambalkhundev.mn цахим мэдээллийн сангаас үзэх боломжтой.
Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзана. Гэвч 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлана.
Улмаар чандрыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн нийтийн суваргад зална гэдгийг мэдэгдэв.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба