УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Арван жил дарга хийсэн хүмүүс иргэдийн амьдрал сайхан байна гээд ичихгүй алга ташлаа. Хулгайлахгүй бол хүрэлцэх хэмжээний баялаг манай улсад байна. Та нар нийгмийн амьдралыг мэдэхгүй байна.
792 мянган төгрөгөөр та нар хэд хоног амьдрах вэ? Та нарын орлого хүрэлцэж байна уу? Ерөнхий сайд аа, та 792 мянган төгрөгөөр хэд хоног амьдрах вэ? Ахмадууд тэтгэвэрт гараад шууд ядуурлын зэрэгт шилжиж байна.
Энэ нь та нарын буруу бодлого юм. иргэд хагалгааны мөнгөө өөрсдөөсөө гаргаж байна. Ө.Шижир дарга аа, та бүх юмны дарга байсан шүү дээ. Та хөл бөмбөгийн холбооны дарга байсан шүү дээ. Ядуурлын эсрэг гэсэн таны хүсэл эрмэлзлийг би маш их хүндэлж байна. ахмадуудын дийлэх нь тэтгэврийн хамгийн багаар тэтгэврээ тооцуулсан. 140 мянган хүн хамгийн бага буюу 750 мянган төгрөг авч байна. иймд ажилласан жилээр нь тооцож тэтгэврээ авдаг болно. Нийгмийн даатгалын сан удахгүй сөхөрнө, жилийн 40 их наяд төгрөг хэрэгтэй болно. Ийм мөнгө төсөвт байхгүй. Иймд хуулийн төсөл өргөн барьсан. Та бүхэн хуулийн төслийг дэмжээрэй.