УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "Төрийн өмчит компаниудын ажиллах хүчин нэмэгдсэн. Та нар үүнийгээ ажлын байр бий болголоо гээд байх юм. Үлгэр ярьсаар байх уу?" гэж асуув.
Ерөнхий сайд Н.Учрал: Хамгийн сайн халамж бол ажлын байр бий болгох юм. Би ажил аваад төрийн өмчит 14 компанийг татан буулгалаа. Нийт 270 хүнийг ажлаас нь халлаа. Төрийн компаниудын ажилчид өсөөгүй, харин ч бууруулж байна.
Төрийн өмчит ААН-үүдийн засаглал буруу байгааг би хүлээн зөвшөөрнө. Иймд хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалсан. НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөгт хүргэсэн нь мөн л ажлын байр бий болох зорилготой. Засгийн газрын гаргаж буй бүх шийдвэр ажлын байрыг хадгалах, өсгөхөд чиглэж байна. Би хувийн хэвшилд ажилласан тул KPI үзүүлэлтийг төрийн бүх байгууллагад нэвтрүүлнэ.
Өнөөдөр О.Цогтгэрэл дарга ажил хэрэгч биш байна, бид энд сонгуульд өрсөлдөөгүй. Та гутранги байна, өөдрөг байх хэрэгтэй. МАН, АН хариуцлагыг хувааж үүрнэ. АН өмнөх Засгийн газарт хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг томилон ажиллуулсан. Манай Засгийн газар байгуулагдаад 80 хонолоо.
Би УИХ-д ажлаа тайлагнана. Бид хуулийн дагуу онолд үндэслэж ажиллаж байна. Би таамгаар ажиллахгүй. Тусгай зөвшөөрлийн хугацааг шууд 10 жилээр сунгадаг болсон. Энэ нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой. Ирэх даваа гарагт 120 зочин гаднаас ирнэ. Төрийн өмчит байгууллагуудын ТУЗ-ийг чөлөөлнө, засаглалыг нь хараат бус болгоно.
Мэтгэлцээн үргэлжилж байна. УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна.
Манай Засгийн газар төрийн эдийн засаг дахь оролцоог 30-аас 28 хувь болгосон. Л.Гантөмөр дарга аа, таны бантагнуулсан ажлыг бид засаж байна.Бид ажлаа аваад 80 л хонож байна. (УИХ-ын гишүүд баяр хүргэж, үг хэлэв.)
УИХ-ын гишүүн Цэндийн Баатархүү: Ядуурал буурсангүй. Ерөнхий сайдын өгч буй мэдээлэл ҮСХ-ны мэдээллээс өрлөө. ҮСХ зөв мэдээллийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй. Ядуу болон ядуурахад ойрхон хүн олон байна.