УИХ-ын чуулганы баасан /2026.06.26/ гарагийн нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Гэрлэхийн өмнө Гэрлэлтийн гэрээ байгуулах тухай заалт оруулсан байна. Гэрлэлтийн гэрээгээр ямар харилцааг зохицуулах вэ?
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Гэрлэлтийн гэрээг эхнэр, нөхөр сайн дурын үндсэн дээр байгуулна. Гэрлэлтийн гэрээг гэрлэсний дараа болон хэзээ ч харилцан тохиролцож байгуулж болно. Өмнөх хуулиудаас гэрээний агуулгыг нэлээн нарийвчлан заасан.
- Гэрлэгчдийн байнга оршин суугаа орон байрнаас бусад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн эрх үүргийг хэрхэн хуваарилах, гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхойлох
- Гэрлэлт дуусгавар болсны дараа гишүүдэд ногдох эд хөрөнгийн эрх болон хамтран эзэмших, өмчлөх дундын эд хөрөнгийг шилжүүлэх, хамтран өмчлөх, эсвэл хуульд заасан бусад нөхцлөөр тогтоох
- Хуульд заасан бусад зардлыг хуваарилах гэх мэт нөхцөлийг тусгасан.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Гэрээнд эд хөрөнгө хуваарилах асуудлыг тодорхой тусгасан юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, аав салахад хууль хэрхэн үйлчлэх вэ?
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Энэ бол гэрээнд тусгагдаагүй, гэрээгээр зохицуулагдах харилцаа биш, гэрлэгчдийн хууль зүйн үүрэг. Энэ тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалт хэрэгжинэ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болон асаргаанд байдаг хүнтэй гэр бүл салах тохиолдолд тэтгэмжээс гадна бусад зардлыг тэтгэмж авч байгаа хүүхдийн хэрэгцээ шаардлага, онцлогийг харгалзан тогтооно гэж заасан. Мөн тэтгэлэг төлөгчийн орлого, хэчнээн хүний зардлыг хариуцдаг гэх мэт олон талаас нь харгалзан үзнэ гэв.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан боловсруулж, хамт өргөн барьсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Энэ хуульд хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ гурван сараас дээш хугацаагаар биелүүлээгүй бол мэдээллийг нь Зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ. Энэ мэдээллийг олон нийтэд хүргэх нв зөв гэж үзэж байна. Зээл авах тохиолдолд дээрх мэдээлэл санхүүгийн сахилга бат, зээлийн оноонд нь нөлөөлнөх учир эцэг, эхчүүд хариуцлагатай байх шаардлага үүсэж байгааг хэлэх нь зүйтэй юм.