Монгол Улсын аялал жуулчлалын салбарт тулгарч буй хамгийн том сорилт бол "жуулчдын тоо" болон түүний эдийн засагт үзүүлэх бодит үр нөлөөг нарийвчлан тооцож чадахгүй байгаа явдал юм.
Хэрэв бид дотоодын аялагчдын тоог үнэн зөв гаргаж чадвал Дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр 20-н байраар урагшлах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, Дэлхийн Эдийн Засгийн Форумын хамгийн сүүлийн тайланд Монгол Улс 119 орноос 85-д жагссан нь статистик мэдээллийн тодорхойгүй байдал, дотоод жуулчдын тоо дутуу байгаатай шууд холбоотой.
Өнөөг хүртэл салбарын сайдууд “нэг сая жуулчин авах” зорилтыг жил бүр дэвшүүлж ирсэн ч гадаад жуулчдын статистик мэдээлэл мөн л эргэлзээтэй хэвээр. Салбарын судлаачид “тооны араас бус, чанартай жуулчин авч, эдийн засгийн үр өгөөжийг чухалчлах” байр суурь илэрхийлдэг ч бодлого тодорхойлогчдын дэмжлэгийг хангалттай авч чадахгүй байна. Түүнчлэн хилээр нэвтэрч буй Орос, Хятад иргэдийн хэдэн хувь нь бодит жуулчин, хэд нь ажилчид болохыг ялгах аргачлал дээрээ тогтож чадаагүй.
Мөн гадагшаа аялах монголчуудын урсгал, ирж буй жуулчдын тооноос давж байгаа нь эдийн засгийн хувьд алдагдалтай нөхцөлийг бүрдүүлж байгаа тул дотоодын зах зээлээ хамгаалах, дотоод аялал жуулчлалыг дэмжих бодлого нэн шаардлагатайг харуулж байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН "ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ"
Аялал жуулчлалын салбар онолын хувьд дараах гурван тулгуур хэсгээс бүрддэг:
- Гадаад жуулчдын урсгал (Inbound): Гадаадаас Монголыг зорин ирж буй аялагчид.
- Гадагшаа чиглэсэн аялал (Outbound): Гадаад улс руу аялаж буй Монгол иргэд.
- Дотоодын аялал (Domestic + Internal): Улс дотроо аялж буй иргэд.
Зөвхөн гадаад жуулчны тоонд анхаарвал бид салбарынхаа нийт ашиг, алдагдлыг тооцож чадахгүй. Жишээлбэл, гаднаас ирж буй валютаас гадагшаа гарч буй валют нь даваад байвал аялал жуулчлалын салбар алдагдалтай ажиллаж байна гэсэн үг. Үүнийг тэнцвэртэй байлгахын тулд дотоодын аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, зах зээлээ хамгаалах шаардлагатай.
Тиймээс дээрх тулгын гурван чулууны датаг нэгтгэж байж Монгол Улс аялал жуулчлалын салбараас ашиг олж байна уу, эсвэл алдагдалтай байна уу гэдгийг харж, улмаар зөв бодлого төлөвлөх боломж бүрдэнэ.
Үндэсний статистикийн хороо 2025 онд 13,260 хүнийг хамтруулсан Дотоодын аялагчдын түүвэр судалгааг анх удаа хийсэн. Үүнд:
- 2024 онд давхардсан тоогоор 3.2 сая, давхардаагүй тоогоор 1.6 сая орчим дотоодын жуулчин аялсан.
- Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт үүссэн гэжээ.
ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ СУДАЛГАА: ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ЖИШЭЭ
Бидэнд дотоодын аялагчдыг сумын түвшинд нарийвчлан тоолох боломжтойг Дэлхийн байгаль хамгаалах сангийн захиалгаар хийгдсэн нэгэн судалгаа харуулж байна. Энэ судалгааг Отгонтэнгэр их сургуулийн профессор, доктор Б.Ербахытаар ахлуулсан эрдэмтэд хийжээ. Тэд анх удаа Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын (БЦГ) орчны бүсийн таван сум болох Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин болон Дорнод аймгийн Баян-Уул сум руу аялсан жуулчдын урсгалыг математик аргачлалаар тооцоолон гаргажээ.
Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын Налайх-Тэрэлжийн постоор нэвтэрсэн нийт зорчигчдын 209.6 мянга нь жуулчин байсныг тогтоожээ. Тэдний хөдөлгөөний чиглэлийг хөөж үзвэл:
- Биндэр чиглэлд 24.9 мянган аялагч Жаргалтхаанаас салж очсон.
- Дадал чиглэлд 21.7 мянга нь Баян-Адарга сумаар дамжин хүрсэн.
- Чингис хотоор дамжсан 184.7 мянган зорчигчийн:
- 43.5 мянга нь Баруун-Урт руу,
- 32.7 мянга нь Дорнод руу,
- 37.9 мянга нь Норовлин сумаар дамжин Дадал сумыг зорьжээ.

Налайхын постоор гарсан жуулчны урсгалын тооцоо
Түүхэн аялал жуулчлалын гол бүс болох Дадал суманд жилд 53.5 мянган жуулчин ирдэг нь тодорхой болов. Сар бүрийн ачааллыг харвал 7-р сард 16 мянга, 8-р сард 14 мянган жуулчин хүлээн авдаг нь дэд бүтцийн төлөвлөлтөд хэрэгтэй суурь мэдээлэл болсон байна.
ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭР ТООГ НЯГТЛАСАН НЬ
Судалгааны үр дүнг батлахын тулд эрдэмтэд шатахууны борлуулалтад суурилсан тооцоолол хийжээ. Тэд сумын хэмжээнд зарагдсан нийт шатахуунаас тухайн орон нутгийн тээврийн хэрэгслийн хэрэглээг хасаж тооцжээ. Илүүдэл борлуулалтыг жуулчдын хэрэглээ гэж үзэн км-т шилжүүлэн тооцоход Хэнтий аймгийн хэмжээнд аялсан жуулчдын тоо 316 мянгад хүрсэн байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооны гаргасан тооноос бараг 2-2.5 дахин өндөр үзүүлэлт юм. Эндээс дүгнэхэд:
- Статистикийн одоогийн аргачлал бодит байдлыг дутуу үнэлж байх магадлалтай.
- Шатахуун борлуулалт, замын пост зэрэг бэлэн датаг ашиглах нь хамгийн өндөр нарийвчлалтай үр дүнг өгөх боломжтой.
БОДИТ ТОО ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Дотоодын аялагчдын тоог зөв тодорхойлох нь салбарын хөгжлийг баримтад тулгуурлан ухалагаар удирдаж, олон бодит боломжуудын үүдийг нээх суурь болдог. Үүнд:
- Хөрөнгө оруулалт: Хувийн хэвшил, олон улсын байгууллагууд таамгаар бус тоонд үндэслэн хөрөнгө оруулалт хийдэг. Жуулчдын тоо тодорхой бол тухайн бүс нутагт зочид буудал, амралтын газар, үйлчилгээний төв барих хөрөнгө оруулалт, бизнесийн итгэлцэл нэмэгдэнэ.
- Дэд бүтэц ба даацын зохицуулалт: Зам, цахилгаан, цэвэрлэх байгууламж, хогийн цэг зэрэг дэд бүтцийн асуудлыг тухайн орон нутгийн хүн амд зориулж төлөвлөдөг. Гэтэл аялал жуулчлалын оргил үед хүн амын тоо нь 10-20 дахин нэмэгддэг. Аялагчдын тоог сумын түвшинд бодитоор гаргаснаар хаана, хэзээ, ямар хүчин чадалтай дэд бүтэц хэрэгтэй вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх боломжтой болно.
- Байгаль орчны хамгаалал ба тогтвортой байдал: Байгалийн цогцолборт газруудын экологийн даац гэж бий. Хэт олон хүн нэг цэгт төвлөрөх нь байгаль орчныг сүйтгэх аюултай. Хэрэв бид аялагчдын урсгалыг хянаж чадвал аялал жуулчлалын ачааллыг саармагжуулах, чиглэлийг өөрчлөх, байгаль орчныг хамгаалах менежментийг ухаалгаар хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
- Орон нутгийн эдийн засгийн бодит үнэлэмж: Дотоодын аялал жуулчлалаас орж буй далд орлогыг ил болгох нь орон нутгийн төсвийн төлөвлөлтөд чухал ач холбогдолтой. Жуулчдын тоог үндэслэн орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлал, үйлчилгээний салбарыг дэмжих төрийн бодлого бодитой болж, сум орон нутаг аялал жуулчлалаас шууд ашиг хүртэх механизм тодорхой болно.
ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ШИЙДЭЛ ЮУ ВЭ
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 40 орчим Авто замын төлбөр авах цэгүүд (ТАЦ) бүрэн цахимжиж, тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь таньж, бүртгэдэг системд шилжсэн. Энэ бэлэн дэд бүтцийг аялал жуулчлалын статистиктай уялдуулах нь хамгийн тохиромжтой шийдэл гэж судлаачдын баг үзжээ. Ингэснээр дараах давуу тал үүснэ:
- ТАЦ-аар нэвтэрч буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг үндэслэн тухайн бүс нутгийн машинаас бусад бүх хөдөлгөөнийг жуулчдын урсгал гэж ангилна. Үүнийг математик аргачлалаар боловсруулснаар тухайн аймаг, суманд хэчнээн хүн зорчсоныг сар, өдрөөр нь нарийвчлан гаргах боломжтой.
- Аялагчдын урсгал хаашаа чиглэж байгааг ТАЦ-уудын хоорондын хөдөлгөөнөөр тодорхойлж болно. Ингэснээр орон нутгийн шатахуун түгээх станц, хоолны газар, амралтын газруудын борлуулалтын дататай тулгаж, дотоодын аялагчид тухайн бүс нутагт хэдэн төгрөгийн орлого оруулж буйг "сум" бүрээр гаргах боломж бүрдэнэ.
- Зам тээврийн хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Үндэсний статистикийн хороо хоорондоо мэдээлэл солилцох системийг нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь шинээр судалгаа хийж мөнгө үрэхгүйгээр байгаа датагаа ухаалгаар ашиглах жишиг болно.
- Хэрэв бид аль суманд хамгийн их жуулчин очиж байгааг бодитоор мэддэг болбол тухайн чиглэлийн авто зам, дэд бүтэц, хогийн цэг, ариун цэврийн байгууламжийн асуудлыг таамгаар бус, баримтаар шийдэх боломжтой болно.
Өнөөдөр бидэнд аялал жуулчлалын салбараа шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх бодит шийдэл, бэлэн өгөгдөл, туршигдсан аргачлалууд байна. Гэвч шийдвэр гаргах түвшинд энэ боломжийг олж харах, бодитой ажил болгох хүсэл эрмэлзэл дутагдсаар байна. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаагүй байдал, мэдээллийн хаалттай байдал болон хуучинсаг арга барил нь аялал жуулчлалыг эдийн засгийн бодит хөшүүрэг болгоход хамгийн том саад болж байна. “Нэг сая жуулчин” гэх биелэгдэшгүй даалгавар ярьж суух хооронд дотоодын аялагчдын 3.2 их наяд төгрөгийн зах зээл эзэнгүй, төлөвлөлтгүй, дэд бүтэцгүйгээр орхигдож, Монгол Улсын өрсөлдөх чадвар дэлхийн тавцанд хойш татагдсаар байна.
Одоо гагцхүү бидэнд улс төрийн зориг, салбар хоорондын нэгдмэл ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна.
Ашигласан эх сурвалж:
- World Economic Forum. (2024). Travel & Tourism Development Index 2024: World's Leading Tourist Destinations.
- Үндэсний Статистикийн Хороо. (2025). Дотоодын аялал жуулчлалын судалгааны нэгдсэн дүн. 1212.mn.
- WWF Mongolia. (2026). Онон-Балжийн ТХГН-т байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги бүхий замын зураглал бүхий бодлогын зөвлөмж боловсруулах ажил.
- United Nations Tourism. (2008). International Recommendations for Tourism Statistics.
- WWF Mongolia. (2023). Онон-Балжийн БЦГ-ын аялал жуулчлалын нөлөөллийн судалгааны тайлан.