Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшилд өөрийн өнгө төрх, үнэт хувь нэмрээ оруулан, хэрэглэгчдэд шинэлэг үйлчилгээ, дэвшилтэт шийдлийг хүргэж ирсэн Юнител Группийн нийт хамт олонд 20 жилийн ойн баярын мэндийг Мобиком Корпорацийн нийт хамт олноос дэвшүүлье.
Юнител Групп нь харилцаа холбооны салбарын өрсөлдөөн, шинэчлэл, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, шинэ боломжуудыг нэвтрүүлэн ажиллаж ирсэн билээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх харилцаа холбооны байгууллагуудын эрүүл өрсөлдөөн нь салбарын хөгжил дэвшлийг түргэтгэж, үйлчилгээний чанар, хүртээмж, технологийн шинэчлэлийг улам сайжруулах үндэс болж ирсэн. Үүний үр дүнд хэрэглэгчдэд илүү үнэ цэнтэй, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ болон технологийн дэвшлийг хүртэх боломж бүрдэж байгаа нь бидний хамтын зүтгэлийн хамгийн чухал үр дүн юм.
Цаашид ч бид салбарын хөгжил дэвшлийг хамтдаа түүчээлж, хэрэглэгчдэд илүү үнэ цэнтэй, илүү хүртээмжтэй, илүү шинэлэг үйлчилгээг хүргэхийн төлөө хамтын зорилго, хариуцлагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Мобиком Корпораци ХХК