УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Танилцуулгад, Монгол Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Хэлэлцээрт Монголын тал 300 гаруй нэр төрлийн барааг гишүүн орнуудад экспортлоход тарифын хувь хэмжээг “0” хувь байхаар тохирсон.
Тус хэлэлцээр нь худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэхэд эерэг нөлөөтэй хэдий ч хэлэлцэн тохирсон барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хамруулсан нь уг бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах нөхцөл бүрдэн хэрэглээ нэмэгдэх, улсын төсөвт төвлөрөх гаалийн албан татварын орлого буурах эрсдэлийг бий болгож байна.
Улмаар Улсын Их Хурлаас хэлэлцээр батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2025 оны 117 дугаар тогтоолыг баталсан. Тус тогтоолд тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор төсөв, татвар, нийгэм, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан болно.
Иймд тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах, тамхины хэрэглээг татварын бодлогоор зохицуулах зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөлд тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг биет нэгж болон үнийн хувиар тооцох хосолсон хэлбэрээр ногдуулах, импортын тамхинд гаалийн үнэд суурилсан хувь хэмжээг тогтоох зохицуулалтыг тусгаж, Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан болно.
Мөн хуулийн төслийн хамт “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв.