Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр чуулган завсарлахгүй гэж УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэн.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Манай улс дэлхийн 200 орноос эдийн засгийн эрх чөлөөгөөрөө 69 дүгээрт жагслаа. Бид тэгээс эхэлсэн гэхэд энэ бол сайн үзүүлэлт. Хөрөнгө оруулалтын таагүй орчин, шүүх засаглалын маргаан шийдэх хугацаа урт байгаа нь манай оноог доош нь татдаг. Эдгээрийг сайжруулах шаардлагатай" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Бид 30 жилийн өмнө чөлөөт зах зээлийн эдийн засаг руу шилжсэн хэрнээ өнөөдөр Бизнесийн эрх чөлөөний хууль батлах гэж байгаа нь маш харамсалтай. Гаднын хөрөнгө оруулагчид махаа идээд гараад явдаг. Төр дотоодын ААН-үүдийн нэр хүндэд халддаг, бизнесийг нь булааж авдаг".
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалан: 1990 оноос хойш бид бизнесээ бүрэн чөлөөлж чадаагүй тул өнөөдөр энэ хуулийг батлах гээд сууж байна. Уул уурхайн огцом өсөлтийн нөлөөгөөр төр мөнгөтэй болж, бүх салбар руу хутгалдаж байна. Бид үйлдвэрлэгч улс болоогүйн буруутан нь төр өөрөө. Төр цаашид эдийн засагт хэт оролцохгүй гэдэг зарлах нь зөв.
Энэ нь поп амлалт биш. Цаашид эдийн засгийн эрх чөлөөг хумьсан хууль батлахгүй гэж энэ хуульд заасан. Энэ нь УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хөндөхгүй..
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийн нэрийг өөрчилье. Гаднын хөрөнгө оруулагч үүнийг уншвал бизнес эрхлэхэд таатай улс биш байна гэж бодно. Төр бизнесийг хааж боогоогүй. Харин банкуудын өндөр хүү л бизнесийг боомилсон. Бид сая Беларусьт очлоо. Мотоцикл гэх мэт бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Харин бид юу үйлдвэрлэж байна вэ?" гэж асуув.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Манай улсад гэр бүлийн банкууд бий. Зээлийн хүн өндөр байгаа нь үнэн. Санхүүжилтийн өртөг маш өндөр байна. Санхүүгийн эх үүсвэр гээд хайхаар банкнаас өөр газар байхгүй, банкны салбарт өрсөлдөөн байхгүй. Ашигтай төслүүдийг банкууд татаж аваад л хэрэгжүүлж байна.
Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх санал хураалтыг 17.00 цагт явуулна.