УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2026.06.25/ нэгдсэн хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/-ийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын 1 сая орчим өрхийн 1/3 нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч, үлдсэн хэсэг нь гэр болон инженерийн бүрэн хангамжгүй орон сууцанд амьдарч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан, УИХ дахь АН-ын бүлгээс уг хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж, 5 хоногийн завсарлага авахыг хүслээ. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийг харгалзан үзэж, ажлын 3 өдрийн завсарлага өгч дараагийн асуудлыг хэлэлцэж эхлэв.
Чуулганаар Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр АН-ын бүлэг мөн завсарлага хүссэний дагуу ажлын 3 өдрийн завсарлага өглөө.