УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдав.
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
- Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан
- “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Засгийн газраас энэ сарын 17-нд өргөн мэдүүлсэн төслийг Сангийн сайд З.Мэндсайхан илтгэв. Улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 2025 онд 20,224.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 19,550.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 96.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэлээ.
Тайлант хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаар 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн, нийт 729 төсөл, арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
Энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан талаар танилцууллаа.
Түүнчлэн Үндэсний аудитын газраас Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах 9 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүн, дүгнэлтийг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар төсвөөс бүрэн санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газруудын цалингийн шатлалын нэгдсэн жишиг, зохицуулалтыг батлаагүйгээс зарим байгууллагад цалингийн хэмжээ харьцангуй өндөр тогтоогдож, урамшууллыг холбогдох журам зөрчиж олгох, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулахгүй байх зэргээр мерит зарчим, ил тод байдал алдагдаж байгааг залруулах шаардлагатай гэж аудитаас дүгнэжээ.
Мөн зарим байгууллагуудын чиг үүргийн зааг, ялгаа тодорхой бус, давхардалтай, Засгийн газрын шийдвэрийн нийцгүй байдлаас засаглал, зохион байгуулалтын уялдаа хангалтгүй байгааг засаж, залруулахыг зөвлөсөн байна. Байнгын хорооноос уг төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж, Байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: parliament.mn