Австри улсын Вена хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын хуралдаан болно. Энэхүү хуралд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн "Expert Introducer" буюу сэдэв танилцуулагч шинжээчээр оролцох урилга хүлээн авчээ.
"Expert Introducer" нь хэлэлцүүлгийн эхэнд тухайн сэдвийн гол асуудал, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан сорилтыг танилцуулж, хэлэлцүүлгийн чиглэлийг тодорхойлдог үүрэгтэй оролцогч юм.
"Эрүү шүүлт, зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх нь: Хамтын ажиллагаа болон хэрэгжилтийг бэхжүүлэх нь" сэдэвт уг хуралдаанаар эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тогтолцоо, хараат бус хяналтын механизм, хариуцлагын тогтолцоо болон олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм байна.
Хуралдааны үеэр манай улсын ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, үндэсний урьдчилан сэргийлэх механизмын туршлагаас хуваалцах аж.

OSCE нь хүний эрх, ардчилал, хууль дээдлэх зарчим, аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага бөгөөд гишүүн орнуудын төлөөлөл, хүний эрхийн байгууллагууд, шинжээчдийг оролцуулсан бодлогын хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 29-30-нд Австри улсын Вена хотын Hofburg Conference Centre-д болно. Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авах боломжтой.