Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсгийн сүүлийн тоглолтууд өндөрлөлөө.
А хэсэгт Мексик, БНСУ, Өмнөд Африк, Чех улсууд байгаа бөгөөд Мексик улсын шигшээ баг нэгээр гарах нь тодорхой болсон.
Үлдсэн тоглолтуудын үр дүнгээс шалтгаалан тус хэсгээс хоёроор гарах баг тодрох байсан.
Мексикийн шигшээ баг Чехтэй хийсэн тоглолтдоо 3:0-ээр хожсон тул Чехийн шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлэх болсон юм.
Харин нөгөө хоёр багийн тоглолтод Өмнөд Африк 1:0 гэсэн онооны харьцаагаар Өмнөд Солонгосыг буулгаж авснаар ДАШТ-д анх удаа хэсгээсээ гарч, хасагдах шатанд шалгарч байна.
Ингэснээр тэд хасагдах шатанд Канадын эсрэг тоглоно.
Харин Өмнөд Солонгосын хувьд гуравдугаар байраар буюу хасагдах шатанд өрсөлдөх найман багийн нэгээр гарч ирэх боломжтой.
Гэхдээ бусад хэсгийн багуудын тоглолтын үр дүнгээс шууд шалтгаалах тул гарах эсэх нь эргэлзээтэй байна.