IRIM судалгааны хүрээлэнгээс 2010 оноос хойш төрийн байгууллагуудын ил тод байдлыг үнэлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд “Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс 2025” тайланг танилцууллаа. Уг судалгаагаар Үндэсний статистикийн хороо хэрэгжүүлэгч агентлагуудаас тэргүүлж, Татварын ерөнхий газар удаалсан байна.
Тайланд дурдсанаар Үндэсний статистикийн хороо нийт 79 оноо авч, цахим ил тод байдлын индексээр нэгдүгээр байрт эрэмбэлэгджээ. Тус байгууллага мэдээлэл авах эрхийг бодитоор хангах үзүүлэлтээр 93, нээлттэй өгөгдлийн ашиглагдахуйц байдал, шинжилгээ хийх болон дахин ашиглах боломжийн үзүүлэлтээр 79, мэдээлэл авах эрхийн шалгуураар 65 оноо авсан байна.
Цахим ил тод байдлын индекс нь төрийн байгууллагууд цахим орчинд мэдээллээ хэр хүртээмжтэй, бүрэн, стандартын дагуу байршуулж байгаа болон иргэдийн мэдээлэл авах эрх хэрхэн хэрэгжиж байгааг нэгдсэн аргачлалаар үнэлдэг. Мөн төрийн байгууллага, бодлого боловсруулагчид болон иргэдэд нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэх, цаашдын сайжруулалтын чиглэлийг тодорхойлох зорилготой.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Дэлхийн банкны судалгаанд цахим ил тод байдал нь хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг байна. Түүнчлэн мэдээллээр хангагдсан иргэд бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад илүү үр дүнтэй оролцох боломж бүрдэж, төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжран, мэдээлэл авах үйл явц хялбаршдаг аж.