Үндэсний төлбөрийн шийдэл MonPay апп санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлж, зээлийн бүтээгдэхүүнүүдээ бүх операторын хэрэглэгчдэд нээлттэй болгож байгаагаа зарлалаа.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо болон бусад операторын хэрэглэгчид MonPay аппликейшнд бүртгүүлэн зээлийн эрхээ шалгуулж, өөрт тохирсон санхүүгийн шийдлүүдийг ашиглах боломж бүрдэж байна.
Санхүүгийн шийдлийг илүү ойртуулж байна
MonPay нь хэрэглэгчдийн зээлжих чадварыг FICO оноонд суурилан үнэлж, боломжит зээлийн эрхийг тодорхойлдог. Мөн хэрэглэгчийн санхүүгийн сахилга бат, үйлчилгээний ашиглалтаас хамааран зээлийн эрх өсөх боломжтой.

Түүнчлэн шаардлага хангасан хэрэглэгчид богино хугацаат зээлийн эрхээ 5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломжтой бөгөөд илүү таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ.
Дижитал санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Энэхүү шинэчлэл нь үүрэн холбооны оператороос үл хамааран илүү олон хэрэглэгчийг дижитал санхүүгийн үйлчилгээтэй холбож, хэрэгцээтэй үедээ хурдан, хялбар санхүүгийн шийдэл авах боломжийг бий болгож байна. Зээл авахын өмнө өөрийн төлбөрийн чадвар, эргэн төлөх боломжоо сайтар тооцоолж, хариуцлагатайгаар ашиглахыг зөвлөж байна. MonPay апп хялбар байлаа…