Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны жижиглэнгийн худалдааг зогсоож, энэ сарын 24-ний өдрөөс эхлэн есөн дүүргийн тодорхой байршлуудад өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ.
Гэвч худалдааны эхний өдөр борлуулалтын цэгүүдэд ачаалал үүсэж, нийлүүлэлт хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.
Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөсөн худалдааны гадна иргэдийн урт дараалал үүсжээ.
Зохион байгуулагчдын зүгээс өдөрт 500 хүнд дугаар олгож махаа худалдахаар болсон гэдгийг онцолсон.
Гэхдээ махны нөөц нь дараалалд зогсож буй иргэдийн тал хувьд ч хүрэлцэхгүй байгааг мах худалдан авахаар очсон иргэд ярьж байна. Хонины мах килограмм нь 13 мянган төгрөг, үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна.
Иргэн М.Гантуяа “Өглөө эрт 07:30 цагт дугаар авсан ч махны нөөц дууссан гэлээ. Мах авч чадалгүй хоосон хоцрох боллоо. Борлуулалтын цэгүүдэд үхрийн махны нөөц байхгүйд гомдолтой байна.
Хэдэн килограмм мах ирэх нь тодорхойгүй байхад 500 хүнд хоосон итгэл төрүүлж болохгүй. Нэгэнт нөөцийн мах гэж нэрлэж байгаа бол эрэлтээ хангаж чаддаг байх хэрэгтэй" гэж хэллээ.
Иргэн Т.Баттөр "Дал гаруй сая малтай улс гурван сая хүнээ маханд дугаарлуулж, үнийг нь тэнгэрт хадуулж байна. Үүнд Засгийн газрыг маш муу ажиллаж байна гэж бодож байна. Ямар ч зохион байгуулалтгүй. 500 хүнд дугаар тараасан ч ердөө 50-60 хүн мах авч байгаа нь харамсалтай" хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Албан ёсны хуваарийн дагуу энэ өргөтгөсөн худалдаа сарын сүүл хүртэл үргэлжлэх ч эхний өдрөөс л иргэд бухимдалтай байна.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II дамжааны оюутан О.Даваажаргал