УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж байна.
Тус хуралдаан 11 цагт /2026.06.24/ эхэллээ. Сонсгол дууссаны араас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах / хаалттай / гаргах юм байна.
Сонсголыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу даргалж явуулах бөгөөд нэр дэвшигчдийг эхэлж танилцууллаа. Тодруулбал,
- Нэргүйн Мягмар,
- Цэцэгмаагийн Уртнасан нар нэр дэвшиж байна. Хурлын дэгийн дагуу нэр дэвшигч нарыг тус тусад нь байнгын хорооны гишүүдэд танилцуулж, ажлын төлөвлөгөө, боловсролын байдлыг сонсож хэлэлцүүлэх юм.
Н.Мягмар нь:
- American University, Washington College of Law, хууль зүйн ухааны магистр- LL.M (2005)
- МУИС-Хууль зүйн дээд сургууль, хууль зүйн магистр зэрэг (1999)
- МУИС-Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч мэргэжил, бакалавр (1994-1998) боловсролтой.
Харин ажилласан байдлын тухайд,
- 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ЗГХЭГ-ын дэд дарга
- 2024-2026 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- 2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга
- 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга
- 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер
- 2014-2016 онд МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт Консул
- 2012-2014 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2010-2012 онд Монголын хөлөг онгоцны бүртгэл ХХК-ийн Захиргааны менежер
- 2009-2010 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
- 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар болон Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн
- 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багшаар ажиллаж байжээ.
Н.Мягмар хэлэхдээ, "Сонгуулийн ерөнхий хороо нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах онцгой үүрэгтэй байгууллага гэж үздэг. Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол өнөөдрийг хүртэл бүрдсэн сонгуулийн тогтолцооны ололтыг хадгалан хөгжүүлж, төрийн байгууллага, хууль эрх зүй, эрдэм шинжилгээ, сургалтын салбарт ажилласан туршлагаа сонгуулийн тогтолцооны хөгжил, шинэчлэлд зориулах болно.
Түүнчлэн сонгуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаанд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих, дижитал шилжилт, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сонгуулийн автоматжуулсан системийн найдвартай ажиллагааг хангахад анхаарч ажиллана. Мөн сонгуулийн байгууллагын хүний нөөцийн чадавх, санхүүгийн үр ашигтай удирдлага, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах нь чухал гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ сонгогчдын боловсролыг тасралтгүй хөгжүүлэх, залуу сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, алслагдсан бүс нутгийн сонгогчдын оролцоог дэмжихэд онцгой анхаарна. Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол хараат бус байдал, хууль дээдлэх зарчим, ил тод байдал, хариуцлагыг эрхэмлэн, иргэдийн сонгох эрхийг хангах, олон нийтийн итгэлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана" гэв.
Танилцуулгын дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Н.Мягмар нь төрийн захиргааны хамгийн дээд албыг хашиж байсан хүн байна. Та түрүүн хэллээ, сонгуулийг шударга, ил тод явуулах чиглэлд төсөв мөнгө нэлээн зарцуулна гэж. Тэгэхээр төсөв мөнгө нэмэх юм уу, хэрхэн зохицуулна гэж байгаа юм бэ?
Хэрэв та шударга бус элемент байдаг гэж үзэж байгаа бол яавал шударга болно гэж үзэж байгаа вэ?
Сонгуулийн бус үеэр байтугай, яг сонгуулаар хүртэл хуулиар хориглосон ч нэр дэвшигч нар мөнгө тараадаг аа. Үүнийг бид бүгд мэддэг. Тэр бүү хэл барьдаг. Мөрдөж бариад холбогдох байгууллагад нь аваачаад өгөхөөр усанд хийсэн чулуу шиг алга болдог. Шүүх хурал руу очихгүй, бүр шүүхээр тогтоогдохгүй замаасаа алга болж байгаа энэ явдлыг яаж сайжруулах ёстой юм бэ? Хууль зүйн талаас нь тайлбарлаад өгөөрэй.
Одоогоор, мөнгө тараасан нь тогтоогдсон ч нэгэнт УИХ-ын гишүүн болбол хариуцлага хүлээдэггүй шахам байгаа. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар УИХ-ын гишүүнд хариуцлага хүлээлгэхгүй гэдэг. Гэтэл санал худалдан авах нь Зөрчлийн тухай хуулиар шийдэгддэг. Тэгвэл яавал мөнгө тараахыг багасгаж, шударга ёс тогтоож, тухайн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох юм бэ? Нэг ёсондоо, хууль бусаар төрийн эрхийг авч байгаа учраас, эгүүлэн татах боломж, бололцоо байх болов уу?
Н.Мягмар: Таны хэлж байгаачлан нэр дэвшигчийн баг мөнгө тараадаг гэдэг асуудал гардаг нь үнэн. Зөрчил, хэрэг хянан шийдвэрлэх хуулиар бол эрх бүхий байгууллагын ажилтан шалгах хянах үүрэгтэй. Тиймээс энэ байгууллагуудын үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа болон гүйцэтгэл хангагдаж байна уу гэдэг дээр прокурорын байгууллага хяналт тавьдаг. Тэгвэл энэ хууль хяналтын байгууллага зөрчил үүсгээгүй, хянаагүй байдал үүсвэл үүн дээр нь давж заалдах журмаар буюу хуулийн дагуу л хандах ёстой гэж харж байна.
Харин хуулийн дагуу явж байгаа зүйлсэд хувь хүний зүгээс дүгнэлт хийх боломжгүй байна. Ийм баримт материал гарч байхад, ялангуяа шударга үр дүн гарахыг хүлээж байгаа сонгогч нар саналаа өгөхгүй байх, ийм нөхцөл дахин гарахгүй байх чиглэлд улс төрийн намуудад гомдол санал гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шударга өрсөлдөж байгаа нэр дэвшигчээ үнэлдэг байх байхад сонгогчийн боловсрол олгох нь зүйтэй гэж харж байна.
Төсвийг сайжруулах чиглэлд мөн л сонгогчийн хариуцлагатай сонгогч байх тал дээр нь илүү тасралтгүй боловсрол олгох, хугацаанд идэвхжүүлэхэд түлхүү анхаарах гэсэн агуулгаар төсвийг нэмэх шаардлагатай.
Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцуулдаг байхад анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн санал, үг хэлж эхний нэр дэвшигчийн сонсгол дуусав.
Нэр дэвшигчийн сонсголын хоёр дахь хэсгийг эхлүүлэв.
Ц.Уртнасан нь:
- 2000-2001, Удирдахуйн ухааны магистр,
- 1992-1997, Бизнесийн удирдлагын бакалавр, Мэдээллийн технологийн менежмент мэргэжил,
- 1992-1995, Программ хангамж мэргэжил, Программ зохиогч цол, гэх боловсролтой байна.
Харин ажилласан байдлын хувьд,
- 2026 оны зургаадугаар сарын 9-нөөс Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Гүйцэтгэл, бүтээмжийн хяналтын хэлтсийн ахлах зөвлөх,
- 2016-2017 болон 2025-2026 онд Нийгмийн эрүүл мэндийн даатгалын үндэсний нийгэмлэгийн гүйцэтгэх захирал,
- 2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,
- 2025 онд тус яамны Бүтээмж, мэдээллийн технологийн хэлтсийн дарга,
- 2024-2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх,
- 2021-2023 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,
- 2017-2020 онд Ардчилсан намын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга,
- 2012-2015 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч,
- 2012 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2010-2012 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч,
- 2005-2010 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга,
- 2003-2005 онд “Монголын хайлуур жонш” хоршооны дарга,
- 2002-2003 онд “Индранилсофт” ХХК-ийн захирал,
- 2002 онд АПУ ХК-ийн дэд захирал,
- 2001-2002 онд “Дружба Интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал,
- 1997-2001 онд “Монголросцветмет” нэгдэлд программист инженер, Боловсон хүчин, нийгмийн бодлогын хэлтсийн орлогч даргаар ажилласан.
Ц.Уртнасан хэлэхдээ, "Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааг зөвхөн хууль хэрэгжүүлэх техникийн ажил бус, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах төрийн онцгой хариуцлага гэж үзэж байна. Сонгуулийг нэг өдрийн үйл ажиллагаа бус, төлөвлөлт, бэлтгэл, хэрэгжилт, үнэлгээ, тасралтгүй сайжруулалтыг хамарсан институцийн үйл явц гэж ойлгодог.
Цаашид сонгуулийн байгууллагын хараат бус байдал, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага, стандартыг үе шаттай нэвтрүүлэх, сонгогчдын боловсролыг тасралтгүй хөгжүүлэх, мэдээллийн технологийн шийдэл, дижитал шилжилтийг аюулгүй, үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, иргэдийн итгэлийг бэхжүүлэх, сонгогч төвтэй, мэргэжлийн, хариуцлагатай сонгуулийн байгууллагыг төлөвшүүлэхийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгоно" гэв.
ШУУД ҮЗЭХ: