"Зуны Давос” чуулга уулзалтын тадаар Ерөнхий сайд өөрийн цахим хуудаснаа, "БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцож байна. Энэ бол Монголын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, хөрөнгө оруулалтын боломжоо хөрөнгө оруулагчдад танилцуулах талбар юм.
Чуулганы үеэр дэлхийн эдийн засаг, худалдаа, технологи, эрчим хүчний шилжилт, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ чиг хандлагыг хэлэлцэж байна.
Манай улс зөвхөн түүхий эд экспортлохоос илүү боловсруулж, үнэ цэн шингээж, аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, технологийн хөгжил бий болгохоор ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг урьж байна. Тогтвортой өсөлт, хариуцлагатай уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, шинэ технологи, ногоон хөгжилд хамтран ажиллах өргөн боломж Монголд байна" гэж бичжээ.