ОХУ-ын эрх баригчид АНУ-ыг өнгөрсөн оны наймдугаар сард Аляскад болсон Путин, Трамп нарын уулзалтаар хүрсэн “харилцан ойлголцол”-ыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн шүүмжиллээ.
АНУ-ын талыг тохиролцсон зүйлсээ биелүүлээгүй гэж мэдэгдэж байгаа ч ямар асуудал болох талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Кремлийн зөвлөх Юрий Ушаков ням гарагт "Тохиролцоонд зөвхөн нэг тал үнэнч үлдсэн. Харин нөгөө тал нь өөрийн хийх ёстой зүйлээ бүрэн хэрэгжүүлж чадсангүй" гэжээ.
Үүний дараа Гадаад хэргийн сайд Сергей Лавров Аляскийн уулзалт нь Киевт дахин зэвсэглэх хугацаа хожих гэсэн АНУ-ын арга байсан байж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Энэ мэдэгдлүүд нь Украин Оросын байнууд руу дроны цохилтоо эрчимжүүлж, өнгөрсөн долоо хоногт Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийг хоёр удаа онилсны дараа гарч байна.
Мөн Их долоогийн уулзалтын үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Трамп болон Барууны удирдагчдад хандан Киев дайны нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлж эхэлсэн гэж мэдэгдсэн юм.
Харин Москва үүнийг няцааж, өөрийн довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.
Эх сурвалж: Reuters