Засгийн газрын хуралдаан болж байна.
“Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал ирэх сарын 16,17-ны ажлын өдрийг (пүрэв, баасан) амралтын өдөр рүү шилжүүлэхээр шийдлээ.
Ингэснээр дээрх хоёр өдрийг шилжүүлж, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД долоодугаар сарын 10-наас 19-нийг дуустал нийт арав хоног амарна. Энэ шийдвэрий зөвхөн төрийн байгууллагууд дагаж мөрдөнө гэдгийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайд онцлов. Тэрээр энэ саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан юм.
Эдгээр өдөр нөхөн ажилла зохицуулалтыг сайдууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит компанийн захирлуудад даалгалаа.
Харин хувийн хэвшилд ажилтнуудын ажил-амралтын тэнцвэрийг хангах зорилгоор гаргасан энэ шийдвэрийг мөн дагахыг уриалав. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр удирджээ.