“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зургаадугаар сарын 28-ны 20.00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ой тохиож байна.
Тоглолт шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын рок, поп хөгжмийн өнгийг тодорхойлсон үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулах юм.
Хүндэтгэлийн тоглолтод Соёл-Эрдэнэ, Өргөө, Хонх, Niciton, Шар айраг, Дэлхий, Nisvanis, The Lemons хамтлагууд оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ хүргэнэ.
Мөн МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Я.Одсүрэн, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, гитарчин Өөжгий, дуучин Н.Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, үзэгч сонсогчдод ая дуугаа өргөн барина.
Соёл-Эрдэнэ хамтлаг нь 1971 онд Улсын филармонийн дэргэд байгуулагдсан Монголын анхны рок поп XX зууны манлай хамтлаг юм.