Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг оношилсон талаар Мал эмнэлгийн ерөнхий газар энэ сарын 3-нд анхааруулсан.
Шүлхий өвчний шинэ SAT-1 хэвшлийг манай улсад анх удаа бүртгэжээ. Халдвар Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дундговь, Төв аймагт тархсан. Эдгээр аймагт халдварын тархалтыг зогсоохын тулд голомт бүхий нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоосон. Хяналтын цэгүүд ажиллаж байна.
Өнөөдөр Төрийн ордонд болсон, Малчны тухай хуулийн хэрэгжилтийн хяналтын сонсголын үеэр шүлхий хаанаас дэгдсэн талаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тодруулав.
Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөл "Тагнуулын байгууллага шалгаад энэ өвчнийг зориуд тогтоосон гэж үзээгүй. БНТУ, Казахстан гэх мэт улсуудад мөн шүлхийг оношилсон" гэж хариулав.