Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо маргааш хуралдана. Тус хороо хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан юм.
Монголбанк арилжааны банкуудад 360 хоногоос дээш хоногтой гадаад эх үүсвэрийг төгрөг рүү хөрвүүлэхэд нь буюу своп хэлцэл хийхэд нь дэмжлэг үзүүлнэ. 360 хоногоос дээш хугацаатай, гаднаас татсан хөрөнгийн 1/4-ийг заавал байлгах нөөцөд хамруулна.
Төгрөгийн ханшид, төлбөрийн тэнцэлд ирэх дарамт гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өсөж болзошгүй тул банкуудын гадаад, урт хугацаатай эх үүсвэр татах ажлыг дэмжсэн шийдвэр гаргасан.
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхий даяар эдийн засаг тодорхойгүй байна. Брэнт тосны үнэ 110 ам.долларт хүрсэн зэрэг нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.
Дөрөвдүгээр сарын байдлаар арилжааны банкуудын нийт эх үүсвэрийн 25 хувийг гаднын хөрөнгө бүрдүүлсэн. Төвбанк ирэх жилүүдэд гадаад эх үүсвэрийг тогтворжуулах, үүнээс үүдэн системийн тогтвортой байдлыг хангахыг зорьж байна.