УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгыг хорооны өнөөдрийн хурлаар Малчны тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг дүгнэх Ерөнхий хяналтын сонсгол явуулж байна. Хуралдаанд хууль тогтоогчид, холбогдох албаныхнаас гадна малчдын төлөөлөл оролцож байна.
Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн малчин Осорын Отгонцэрэн, Төрөөс залуучуудыг дэмжиж байгаа нь энэ гээд зээл тусламж, тоног төхөөрөмжөөр хангах, төсөл хэрэгжүүлэх, хоршоо байгуулах тухай ярьдаг. Энэ нь бодит амьдралд хэрэгждэггүй.
Малчид өрхийн үйлдвэрлэл эрхэлж, бичил бизнес эрхэлж байгаа хүмүүсийн гаргаж буй бүтээгдэхүүний борлуулалтыг сум, орон нутаг дэмжихгүй байна. Импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энгийн жишээ хэлье л дээ. Сум бүхэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг бий. Энэ гурван байгууллага сүү, сүүн бүтээгдэхүүн авч үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Тэрийг нь малчин хүн нийлүүлье гэхэд заавал Тендерийн тухай хуульд зааснаар ААН нийлүүлэх ёстой гэсэн байдаг.
Тэгэхээр тендерт нь малчид биш, төрийн албанд ажиллаж буй хүн, эсвэл хаа нэг газрын компани ирж малчдын бүтээгдэхүүнийг хямд авч, нэмүү өртөг шингээгээд орон нутагт нийлүүлдэг. Эсвэл импортын бараа шахдаг.
Өрхийн орлогыг нэмэгдүүлье, залуу малчдыг дэмжье гэж байгаа бол малчдын хийж буй бүтээгдэхүүнийг орон нутаг нь авч хэрэглэдэг байх зохицуулалтыг Малчдын тухай хуульд тусгахыг хүсэж байна гэв.