Эрүүл мэндийн салбарын төлөөлөл Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан мэдээлэл өгч байна.
УГТЭ-ийн Уушгины их эмч Б.Батцэнгэл хэлэхдээ, "Би уушгины эмчээр 32 жил ажиллаж байна. Тамхи хүний эрүүл мэндэд туйлын аюултай, хортой гэдэг нь анагаах ухаан, шинжлэх ухаанаар бүрэн батлагдсан.
Бид өдөр тутамдаа тамхинаас шалтгаалсан уушгины архаг бөглөрөлт өвчин, амьсгалын дутагдал, уушгины хавдартай хүмүүсийг эмчилж байна. Хүн хүчилтөрөгчгүйгээр амьдрах боломжгүй болдог. Уснаас гаргасан загас хэрхэн амьсгалж чадахгүй тийчилдэгтэй адил байдалд ордог.
20-30 жил тамхи татсан хүмүүсийн уушги эргэлт буцалтгүйгээр гэмтдэг. Уушгины архаг бөглөрөлт өвчин үүсдэг. Энэ өвчин эргэж хэвийн болдоггүй. Гуурсан хоолой байнгын бөглөрөлтэй болж, уушги тамхины бохирдлоор дүүрдэг юм.
15 жил орчим тамхи татсан хүний уушгинд эргэлтгүй өөрчлөлт үүсдэг. Тамхи татдаг хүмүүсийн дундаж наслалт 15-20 жилээр богиносдог.
Тамхины найрлагад байгаа олон төрлийн хорт бодис хүний эрүүл эсийг хавдрын эс болгон өөрчилдөг. Үүнийг мутаци гэж нэрлэдэг. Уушгины хавдрын 99 хувь нь тамхитай холбоотой байдаг.
Уушгины хавдраас гадна төвөнх, улаан хоолой, ходоод зэрэг олон төрлийн хавдрын томоохон шалтгаан нь тамхи юм.
Мөн никотин нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, хүчтэй донтолт үүсгэдэг. Никотин тархинд таатай мэдрэмж буюу эйфори төрүүлдэг учраас хүн тамхинаас гарахад маш хэцүү" гэв.
Мөн бусад эмнэлгийн төлөөллүүдийн хэлсэн мэдээллээс онцолбол, "Вэйп буюу электрон тамхи нь ердийн тамхинаас ялгаатай нь шингэн химийн бодисыг өндөр температурт халааж уушгинд оруулдаг.
Энэ нь уушгийг шууд түлэх, хордуулах нөлөө үзүүлдэг. Үүний улмаас уушгины фиброз буюу уушги хатуурах эмгэг үүсэх тохиолдол манай практикт нэмэгдэж байна.
Өндөр температурт халсан химийн бодисууд уушгийг эргэлт буцалтгүйгээр гэмтээдэг. Зарим судалгаагаар вэйпийн найрлага дахь бодисууд хүний эсийн ДНХ-д өөрчлөлт оруулж байгааг тогтоосон.
Тиймээс ердийн тамхи ч бай, электрон тамхи ч бай аль аль нь маш аюултай.
АНУ-ын судалгаагаар тамхи хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө тамхинд орсон байдаг.
Хүүхэд насанд никотины нөлөөнд орсон хүмүүс насанд хүрсэн хойноо тамхины хүчтэй хамааралтай болох эрсдэл өндөр байдаг.
Монголд хүүхэд, өсвөр насныхан янжуур тамхинаас илүү вэйп хэрэглэж байгаа нь цаашид никотины байнгын хамааралтай болох эрсдэлийг нэмэгдүүлж байна" гэлээ.
УГТЭ-ийн Мэдрэлийн эмнэл зүйн төвийн дарга Л.Энхсайхан, хэлэхдээ, " Тамхи нь тархины харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйлсийн нэг.
Тамхи татдаг хүмүүсийн харвах эрсдэл 2.5 дахин нэмэгддэг. Учир нь,
- Судасны дотор ханыг гэмтээдэг
- Судасны хатуурал үүсгэдэг
- Цус өтгөрүүлдэг
- Цусны даралт нэмэгдүүлдэг
Эдгээр өөрчлөлт нь тархины судсыг бөглөрүүлж, харвалтад хүргэдэг. Харвалтын дараа,
- Гар, хөл саажих
- Хэл яриа алдагдах
- Хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг хүнд үр дагавар гардаг. Мөн уушгины хавдар тархинд үсэрхийлэх нь элбэг байдаг" гэдгийг тайлбарлалаа.
ШУУД ҮЗЭХ: