БНСУ-ын Кангбук Самсунг эмнэлгийн судалгааны баг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, 2027 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар хот болон Зүүн бүсийн халдварт бус өвчний тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах нь” төслийн бэлтгэл ажлын хүрээнд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Монгол Улсын халдварт бус өвчний өнөөгийн нөхцөл байдал, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлага, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар талууд санал солилцсон байна.
Кангбук Самсунг эмнэлэг нь БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сангийн захиалгаар Монгол Улсад хэрэгжүүлэх долоон жилийн хугацаатай төслийн суурь судалгаа, төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Энэхүү айлчлал нь төслийн хэрэгцээ, нөхцөл байдлыг үнэлэх, халдварт бус өвчний тусламж үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг тодорхойлоход чиглэж буй юм.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот болон зүүн бүсийн хүн амд үзүүлэх халдварт бус өвчний тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.
Эх сурвалж: УХТЭ