Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яаманд зочилж, тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд сайд Д.Батлут хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, энэ оны тавдугаар сард Монгол Улсад болсон Монгол, Туркийн Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит хуралдаанд амжилттай оролцож, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлэв.
Харин Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай үр дүнтэй уулзалт хийснээ дурдан, богино хугацаанд дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Бид саяхан Улаанбаатар хотноо уулзсан. Ийнхүү ойрхон хугацаанд дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж, ярилцсан ажлууд бодит ажил хэрэг болж буйн илрэл юм” хэмээн онцолсон байна.
Талууд уулзалтын үеэр Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн хүрээнд аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, бүс нутгийн тогтвортой байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Мөн терроризм, кибер аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн удирдлага зэрэг нийтлэг сорилтуудтай тэмцэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцолж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцжээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улс Турк Улсыг түүх, соёлын гүн хэлхээ холбоотой, “гуравдагч хөрш”, стратегийн түнш орон хэмээн үздэгийг онцолж, хоёр улсын төрийн байгууллагуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хүрээнд тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхээ нотоллоо.
Эх сурвалж: БХЯ