Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр (2026.06.22) болж, хотын өмчийг нэмэгдүүлэхтэй холбоотой хоёр тогтоолын төслийг баталлаа.
Эдгээр шийдвэрээр нийт 1 тэрбум 146 сая гаруй төгрөгийн өртөг бүхий барилга, шугам сүлжээг нийслэлийн өмчид албан ёсоор бүртгэж авлаа. Батлагдсан тогтоолууд:
Төсвийн мөнгөөр баригдсан шугам сүлжээг хотын өмчид авах
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад орсон барилга байгууламж, шугам сүлжээг Нийслэлийн өмчид бүртгэлээ.Нийт өртөг нь 311,263,938 төгрөг. Төлөөлөгчдийн 68.6 хувийн саналаар батлагдсан.
Хувийн хэвшлийн барьсан шугам сүлжээг хотод үнэ төлбөргүй шилжүүллээ
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн гаргасан хүсэлтийн дагуу тэдний өөрсдийн хөрөнгөөр барьсан орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн авахыг шийдвэрлэлээ. Хотын мэдэлд авснаар цаашид тэдгээр шугам сүлжээний засвар, үйлчилгээг хот хариуцна.
Нийт өртөг нь 835,116,193 төгрөг. Хуралд оролцсон төлөөлөгчдийн 60 хувийн саналаар дэмжигдсэн юм.
Мэдээг бэлдсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл